
•Live
Биднийг дагах
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Эрхэс
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
М.Эрхэс
"Mongolian Mining Corporation"-ийн хувьцааны ханш Хонконгийн Хөрөнгийн биржид 13 хувиар өслөө
Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 27 16:45
835
Зургийг: Brent Lewin/Bloomberg
Сүүлийн нэг жилийн хугацаанд “Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны ханш 36 орчим хувиар буураад байна
“Mongolian Mining Corporation” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж, 10 хувийн хувьцаагаа буцаан худалдан авах шийдвэрт хүрсний дараа тус компанийн хувьцааны ханш Хонконгийн Хөрөнгийн биржид 13 хувиар өслөө.
Мягмар гарагт тус компанийн 2.79 сая хувьцаа арилжаалагдсан нь 20 өдрийн дунджаасаа зургаа дахин өндөр үзүүлэлт болж байна. Хэдий тийм боловч сүүлийн 52 долоо хоногт буюу нэг жилийн хугацаанд “Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны ханш 36 гаруй хувиар буураад байгаа юм.
“Bloomberg”-ийн ажигладаг “Mongolian Mining Corporation”-тай адил зэрэглэлтэй, төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцааны ханш энэ хугацаанд дунджаар 29 орчим хувиар буурчээ.
Cэтгэгдэл бичих