logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    МХБ-д банкнуудыг эс тооцвол ердөө хоёр ХК-ийн хувьцааны ханш IPO хийсэн ханшаасаа өсжээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 28 09:00
    134

    Зургийг: С.Батсайхан

    Зах зээлд нээлттэй компаниудын тоо нэмэгдэж, хөрөнгө оруулалтын сонголт өргөжиж буй ч хувьцааны ханш нь ихэнхдээ тааруу үр дүнтэй байна

    2021 оноос хойш Монголын Хөрөнгийн биржид 16 компани IPO хийж, 584 тэрбум төгрөг татан төвлөрүүлснээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 6.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Энэхүү дүнгийн дийлэнхийг системийн нөлөө бүхий таван банкны IPO бүрдүүлж байна.

    Үүнээс гадна хуулийн шаардлагаар бус, өөрсдийн хүсэлтээр нээлттэй болж буй компаниудын тоо цар тахлаас хойш эрчимтэй нэмэгдсэн юм. Тэдгээрээс зарим нь банкнуудын өндөр дүнтэй IPO-той зэрэгцсэн хэдий ч хөрөнгө оруулагчдаас амжилттай хөрөнгө татан төвлөрүүлж чадаад байна.

    unnamed.png

    Харин энэ оны эхний хагаст компаниудын хувьцаагаа олон нийтэд санал болгох идэвх харьцангуй нам гүм байсныг “Юбикаб Холдинг” компани эвдэхээр болж байна. Унаа дуудлагын бизнесээс олон салбарт өргөжсөн тус компани биржид бүртгүүлж 12.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр буй нь энэ оны анхны IPO болох гэж байна. Тус компани 25 хувиа санал болгож, нэгж хувьцаагаа 122.5 төгрөгөөр гарган, 12.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх юм.

    Ханшийн хувьд байдал өөр

    Хэдийгээр зах зээлд нээлттэй компаниудын тоо нэмэгдэж, хөрөнгө оруулалтын сонголт өргөжиж буй ч тэдгээрийн хувьцааны ханш ихэнхдээ тааруу үр дүнтэй байна. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй, Топ-5 банкнаас бусад найман компанийн хувьцааны ханш эхний жилдээ гурав хүртэлх хувийн өгөөжтэй байдаг. Харин одоогийн байдлаар эдгээрээс ердөө хоёр компанийн хувьцааны ханш IPO хийсэн ханшаасаа өссөн байна. Тодруулбал: Монголын Хөрөнгийн биржийн хувьцааны ханш нээлттэй болсноосоо хойш 281.9 хувиар өссөн бол “Эм Жи Эл Акуа” ХК-ийнх 23.3 хувиар өсжээ.

    Cэтгэгдэл бичих