logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Xanadu Mines”-ийн ТУЗ “Bastion Mining” компанийн худалдан авах саналыг зөвшөөрөх зөвлөмж өглөө
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 28 11:55
    579

    Зургийг: Xanadu

    "Хармагтай" ордыг 680 мянган тонн зэс, 70 тонн алт, нийт 200 гаруй сая тонн хүдрийн нөөцтэй гэж үздэг

    “Xanadu Mines” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нэгж хувьцааг нь 0.08 австрали доллароор үнэлж худалдан авах “Bastion Mining” компанийн саналыг зөвшөөрөх зөвлөмжийг хувьцаа эзэмшигчдэдээ өглөө.

    Ингэснээр зэс-алтны ихээхэн нөөцтэй нь тогтоогдсон "Хармагтай" ордыг эзэмшдэг тус компанийн худалдан авагч олох хэлцэл хаагдахад тун ойртож байна.

    “Bastion Mining” нь Сингапурын “Boroo Pte” болон “Xanadu”-ийн захирал Л.Ганбаяр нарын консорциумыг төлөөлж байгаа юм. 0.08 австрали долларын санал нь анх санал тавьсан тавдугаар сарын 16-ны өдрийн хаалтын ханшаас нь 57 хувиар өндөр дүн боллоо. Хэдий тийм боловч түүнээс хойш “Xanadu Mines”-ийн хувьцааны ханш огцом өсөж, 0.08 австрали доллар хүрээд байна.

    XANADU-EQUITY-GFX.jpg

    Илүү таатай нөхцөлтэй санал ирээгүй, мөн хараат бус шинжээчээс дээрх саналыг шударга бөгөөд үндэслэлтэй гэж дүгнэсэн тул энэ шийдвэрийг гаргаснаа “Xanadu Mines” онцолжээ.

    Үүнээс өмнө “Xanadu Mines”  компани “Хармагтай” төслийн стратегийн түнш БНХАУ-ын “Zijin Mining Group”-д төслийн хяналтын багцаа худалдах хэлцэл эхлүүлсэн ч амжилтгүй болсон юм.

    Cэтгэгдэл бичих