logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Хиймэл оюун
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Захирлууд амралтаа авсан хойгуур нь овоордог ажлыг зохицуулахад хиймэл оюун ашиглаж байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 30 15:20
    378

    Зургийг: Aaron Fernandez/Bloomberg Businessweek

    Бүр урт хугацааны амралтад хиймэл оюунт туслах ашигласан кейсүүд ч байна

    (Bloomberg) -- Амралтаа аваад явсан хойгуур ажил овоорох вий, чухал и-мэйлүүдийг алдах вий гэдэгт цагаан захтнуудын дийлэнх нь огт санаа зовдоггүй байсан цаг саяхан. Учир нь тэр үед гар утсаараа цахим шуудан шалгах боломж хомс, мөн ажлын цагийн "09.00-18.00" хуваарийг чанд мөрддөг байлаа. Харин өдгөө "хаана ч ажлын байр" соёл дэлгэрч, зайнаас ажиллах хуваарь хүчээ авснаар ажил, амьдралын хоорондох зааг бүдгэрэх болсон.

    Тиймээс ажлын мэдэгдлүүдийнхээ "амыг бариад" амралтаа авдаг ажилтнууд, захирлууд, менежерүүдэд байхгүй хойгуур нь юу болж буйг түргэн шуурхай, хялбархан танилцуулдаг хиймэл оюунт хэрэгсэл олноор гарах болжээ. Тухайлбал: "Microsoft"-ийн "Copilot" сарын 30 ам.доллароор энэхүү үйлчилгээг санал болгодог бол "Google"-ийн "Gemini", Atlassian-ийн "Rovo" байгууллагын багцдаа дээрх үйлчилгээг багтаасан байдаг. Тэр дундаа "Rovo"-ийг өдгөө сар тутам 1.5 сая хэрэглэгч ашигладаг болсон нь өмнөх улирлаас 50 хувиар өссөн үзүүлэлт аж.

    "Амралтаа авахад тулгардаг саадуудын нэг бол чухал үйл явдлыг алдах, эсвэл ажил гацаах вий гэдэг гэмшил. Харин хиймэл оюунт хэрэгслүүд энэ гэмшлийг бага ч гэсэн нимгэлж байна" хэмээн саяхан хиймэл оюунт үйлчилгээгээр бизнесээ тэлсэн "Dropbox" компанийн Хүний нөөц хариуцсан захирал Мелани Розенвассер онцолж байлаа.

    1434x1216.webp

    "Dropbox" компанийн Хүний нөөц хариуцсан захирал Мелани Розенвассер, гэр бүлийн хамт.  Зургийг: Charles Forth Rosenwasser

    Бүр урт хугацааны амралтад хиймэл оюунт туслах ашигласан кейсүүд ч байна. Бостонд төвтэй катерингийн  “ezCater” компанийн Технологи хариуцсан захирал Эрин ДеЦезаре Шинэ жилийн баярын үеэр зургаан долоо хоногийн амралт аваад эргэн орохдоо “Glean Technologies” стартапын хэрэгслийг ашиглаж, ажлаа нөхөх үйл явцыг түргэсгэжээ. Ингэхдээ тэрбээр "Манай багуудын Slack чат дээр яригдсан зүйлс, хурлын протоколын хураангуйг гаргаж өг. Ямар ажил дутуу байна, юунд хүмүүс санаа зовж байна" гэсэн энгийн комманд ашиглажээ. Ингээд л түүнийг байхгүй хойгуур гарсан гол шийдвэрүүдийг жагсаасан нэг нүүр хураангуй хормын дотор бий болсон байна.

    Хиймэл оюунд суурилсан бүтээмжийн хэрэгслүүдийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн онд бараг есөн тэрбум ам.доллар хүрчээ. Харин 2030 он гэхэд энэ дүн 36 тэрбум ам.доллар давахаар байгааг “Grand View Research“ тооцоолсон байна. Хэдий тийм боловч хиймэл оюун бидний ажлаа хийх арга барилыг өөрчилж буй олон сая хувилбарын ердөө нэг нь л энэ юм.

     

    Jo Constantz

    Cэтгэгдэл бичих