logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    AmCham Mongolia: Хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхийн тулд тогтвортой байдал хамгийн чухал
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 02 08:40
    143

    Зургийг: С.Батсайхан

    Стив Поттер: Монгол Улс том өөрчлөлт хийснээр хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн сэргээнэ гэж бодохгүй байна

    УИХ энэ долоо хоногт Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураалт явуулахаар байна.

    Монгол Улс гаднын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхийн тулд тогтвортой байдал хамгийн чухал, Засгийн газар солигдох бүрд хууль журамд өөрчлөлт оруулаад байж болохгүй гэдгийг “AmCham Mongolia”-аас зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр Монгол дахь хөрөнгө оруулагчид онцолж байлаа.

    2-1.JPG

    Монгол Улс том өөрчлөлт хийснээр хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн сэргээнэ гэж бодохгүй байна. Харин ч үргэлж хувьсан өөрчлөгдөөд байгаа нь асуудал. Өнөөдөр хөрөнгө оруулагчдад тогтвортой байдал хамгийн чухал. Таалагдах эсэхээс үл хамаарч хууль дүрэм л бол хууль дүрэм. Өөрчлөгддөггүй байх ёстой. Хууль дүрэм тодорхой байвал хөрөнгө оруулагчид бодолцож, холбогдох яам болоод Засгийн газартай хэлэлцэж, хамтран ажиллах болно.

    Бага зэргийн өөрчлөлт бол асуудалгүй. Харин газар тэнгэр шиг том өөрчлөлтүүдийг байнга хийгээд байж болохгүй. Учир нь төслүүдийг хэрэгжүүлэхэд их цаг хугацаа орно. Засгийн газар солигдох бүрд хууль дүрэм цаг үргэлж солигдоод байж болохгүй.

    Cэтгэгдэл бичих