logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дональд Трампыг дэмжигч, үндсэрхэг үзэлтэн Кароль Навроцкий Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 02 13:40
    213

    Зургийг: Bloomberg/Getty Images Europe

    Түүхч мэргэжилтэй, өмнө нь боксчин байсан Кароль Навроцкий өнгөрсөн сард Цагаан ордонд зочилж, Дональд Трамптай уулзаж байжээ

    (Bloomberg) -- БНПУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд үндсэрхэг үзэлт нэр дэвшигч Кароль Навроцкий ялалт байгуулсан нь тодорхой боллоо. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжлэгийг аваад байсан Кароль Навроцкий урьдчилсан дүнгээр сонгогчдын 50.9 хувийн санал авч тэргүүлсэн бол төвийн үзэлт, Варшав хотын захирагч Рафал Тшасковский 49.1 хувийн санал авсан байна.

    Хоёр өрсөлдөгчийн саналын зөрүү маш бага байсан нь Европын Холбоонд эдийн засгийн өсөлтөөр тэргүүлэгчдийн нэг Польш улсад цагаачлал, үр хөндөлт, Европын нэгдмэл байдал зэрэг асуудлуудаар иргэдийн үзэл санааны хуваагдал асар их байгааг харуулсан явдал боллоо. Кароль Навроцкий ялалт байгуулснаар Европын Холбоотой нягт харилцаатай ажилладаг Ерөнхий сайд Дональд Тускийн Засгийн газар томоохон цохилт амсаж байна.

    Түүхч мэргэжилтэй, өмнө нь боксчин байсан Кароль Навроцкий өнгөрсөн сард Цагаан ордонд зочилж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж байв. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Дотоод хэргийн сайд Кристи Ноэм тус улсад айлчлахдаа АНУ-тай ойрын харилцаагаа хадгалахын тулд Кароль Навроцкийд заавал саналаа өгөх хэрэгтэйг польшуудад уриалж байлаа. Хэдийгээр сонгуулийн сурталчилгааны үеэр Рафал Тшасковский рейтингээрээ хол тэргүүлж байсан ч Кароль Навроцкий богино хугацааны дотор дэмжлэгээ үлэмж хэмжээнд нэмэгдүүлж чадсан байна.

     

    Wojciech Moskwa, Agnieszka Barteczko

    Cэтгэгдэл бичих