logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Baby Shark”-ийг бүтээсэн “Pinkfong” компани БНСУ-ын биржид IPO хийнэ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 02 15:15
    111

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    (Bloomberg) -- “YouTube” платформын бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй бичлэг “Baby Shark”-ийг бүтээсэн “Pinkfong” компани БНСУ-ын биржид хувьцаагаа нээлттэй арилжаалахаар төлөвлөжээ.

    Өнгөрсөн долоо хоногт тус компани бага үнэлгээтэй компаниудаас бүрддэг “Коsdaq” индексэд бүртгүүлж, IPO хийх хүсэлт өгснөө мэдээлсэн байна. Татан төвлөрүүлэх дүн нь тодорхой болоогүй ч “Korea Economic Daily”-ийн мэдээлснээр тус компани зах зээлийн үнэлгээгээ 700 тэрбум гаруй вон буюу 507 сая ам.доллар хүргэж магадгүй байгаа аж.

    10 гаруй жилийн өмнө анх цацагдаж байсан “Baby Shark”-ийн үзэлтийн тоо өдгөө бараг 16 тэрбум хүрээд буй ч “Pinkfong” түүнээс хойш энэ амжилтаа давтахуйц өөр контент бүтээж чадаагүй байгаа юм.

    “Pinkfong” компанийн 18 гаруй хувийг хамтран үүсгэн байгуулагч нь болох Ким Мин Сог эзэмшдэг бол “Samsung Publishing” компани 17 орчим хувийг нь эзэмшдэг байна.

     

    Sangmi Cha

    Cэтгэгдэл бичих