logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-д гангийн эрэлт үргэлжлэн буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрээд байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 04 09:00
    837

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ

    БНХАУ-д суларсаар буй гангийн эрэлтийн үр нөлөө холбоотой зах зээлүүдийг шуурга шиг дайрч, ган хайлуулахад ашигладаг коксжих нүүрс болон коксын үнэ 2016 оноос хойших доод цэгтээ хүрээд байна. БНХАУ-ын гангийн үйлдвэрүүд гангийн хэрэглээний бууралтыг нөхөхийн тулд энэ онд үйлдвэрлэлээ танах хүлээлттэй байгаа нь үүнд нэрмээс болж байна.

    Үл хөдлөх хөрөнгийн захын сунжирсан хямрал гангийн зах зээлийг хойш татсан гол хүч хэвээр бөгөөд дотоодын илүүдэл нийлүүлэлтийг нь шингээж байсан экспортын зах зээл худалдааны саад тотгоруудаас болж энэ онд бас агших шинжтэй байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд барилгын гол материал болох ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ.

    unnamed (2).jpg

    Нийлүүлэлтийн илүүдэл нүүрсний үнэд үргэлжлэн дарамт болж, үнэ нь дахин буурах магадлал өндөр болохыг БНХАУ-ын Нүүрсний тээвэр, түгээлтийн ассоциацийн шинжээч Чао Юкэ онцолсон байна.

    Cэтгэгдэл бичих