logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Түүхэн дээд түвшиндээ хүрсэн өрийг шинэ Засгийн газар хүлээн авах нь…
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 04 09:20
    604

    Зургийг: Э.Тэнгис

    Бизнесийн төлөөлөл шинэ Засгийн газраас юу хүсэж, хүлээж байна вэ?

    Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага сонгодог ардчиллын зарчмыг баримталж, итгэл хүлээлгэх эсэх санал хураалтаар Ерөнхий сайдыг огцрууллаа. Хэдий тийм боловч хэзээнээсээ бодлогын залгамж чанар дутагдаж ирсэн Монгол Улсад Засгийн газар солигдсоноор өмнө нь хөдөлсөн төсөл хөтөлбөрүүд, хууль журам орвонгоороо эргэх вий, ялангуяа хүлээлт үүсгэсэн хөрөнгө оруулалтын болон татварын хуулиуд замхрах вий гэдэгт гадаад, дотоодын бизнес эрхлэгчид хамгийн их санаа зовниж байна.

    unnamed (6).jpg

    Экспортоос их орлого олоод ирэхээр төмөр зам, эрчим хүч гээд гаднын хөрөнгө оруулалт орж болохуйц бүх том төслүүдээ Засгийн газар нь өөрөө гүйцэтгэх гээд байдаг бодлогын асуудлыг эргэж харах хэрэгтэй. БНХАУ, БНСУ зэрэг улсын түүхийг харвал "Төр, хувийн хэвшлийн түншлэл" гэхээр Төр нь баталгаа гаргаж, анхны хөрөнгө оруулалтыг нь хийж, хувийн хэвшил нь үйл ажиллагаа, цаашид авч явах ажлыг хариуцдаг жишиг бий.

    unnamed (7).jpg

    Хувийн хэвшил улс орны хөгжлийг авч явна гэдэг байр сууриндаа бат байгаа. Аль ч Засгийн газар байсан бизнесүүддээ халдахгүй, дайрч давшлахгүй байх хэрэгтэй.

    unnamed (8).jpg

    Огцом, гэнэтийн шийдвэр гаргах нь бизнесийн орчныг муутгахад их нөлөөлдөг. Хоёрдугаарт аж ахуйн нэгжүүд, бизнесүүдийн нэр хүндэд халддагийг зогсоох хэрэгтэй. Төрийн өндөр албан тушаалтнуудын зүгээс ийм байдал гаргах нь сүүлийн жилүүдэд нэлээн олширсон. Энэ нь бизнесийн орчныг сөргөөр харагдуулах, гадаадын хөрөнгө оруулагчдад буруу ойлголт өгөх нөхцөл болдог.

    Уул овоо шиг их өр

    2025 оны I улирлын байдлаар 34.6 их наяд төгрөгөөр хэмжигдэж буй Монгол Улсын Засгийн газрын нийт өрийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 16.3 хувиар өсөж, түүхэн дээд түвшинд хүрчээ. Үүний дийлэнхийг гадаад зээл бүрдүүлж буй бөгөөд Азийн Хөгжлийн Банкны 7.8 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэл хамгийн их дүнтэй нь байгааг Сангийн яамны мэдээлэл харуулж байна.

    2023 оны сүүлийн улирлаас эхлээд буурч байсан Засгийн газрын өрийн хэмжээ 2024 оны IV улиралд есөн хувиар өсөж, энэ оны эхний улиралд үргэлжлэн өсөв. Түүнчлэн олон улсын зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан нүүрсний үнэ унасан нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт саарахад нөлөөлж, өсөж буй Засгийн газрын өр тулах эрсдэл нүүрлэж байна.

    unnamed.jpg

    2024 оны I улирлаас хойш Монгол Улсын эдийн засгийн өсөлт бага багаар удааширч, энэ оны эхний улирлын байдлаар 2.4 хувиар өссөн юм. Харин Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ тус хугацаанд 1.7 нэгж хувиар нэмэгджээ.

    “Rio Tinto”-ийн асуудал мухарлагдаагүй

    Улс төрийн ээдрээтэй байдал үүссэн нь Монгол дахь хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч “Rio Tinto” компани болон Монгол Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй "Оюутолгой" төсөлд тодорхойгүй байдал дагуулж буйг “Financial Review “онцолжээ. Засгийн газартай татварын маргаанаа шийдээгүй хэвээр байгаа “Rio Tinto”-ийн хувьд улс төрийн тодорхойгүй байдал нэмэлт дарамт болно гэж үзсэн байна.

    2006 оноос хойш 11 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Оюутолгой” төслийн зэсийн гарцыг энэ онд 50 хувиар өсгөх төлөвлөгөөтэй байгаа юм.

    Сүүлийн байдлаар Австралийн Хөрөнгийн биржид “Rio Tinto”-ийн хувьцааны ханш 0.57 хувиар буурч, 110.1 австрали долларт арилжаалагдаж байна.

    Cэтгэгдэл бичих