logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Meta” компани AI-ийн хэрэгцээнд зориулж 1.1 гВт цөмийн эрчим хүч худалдан авахаар гэрээлэв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 04 15:20
    200

    Зургийг: Bloomberg/John Dixon/The News-Gazette/AP

    "Meta”-ийн эрчим хүчний нийт хэрэглээ 2019-2023 онд гурав дахин өсжээ

    (Bloomberg) -- “Meta Platforms” компани хиймэл оюунд шаардагдах эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ хангахын тулд АНУ-ын “Constellation Energy” компанийн атомын цахилгаан станцаас эрчим хүч худалдан авахаар тохиролцжээ. Тодруулбал: 2027 оны дунд үеэс эхлэн Иллиной мужид орших "Clinton" атомын цахилгаан станцаас 1121 мегаватт цахилгаан эрчим хүч авах 20 жилийн хугацаатай гэрээнд гарын үсэг зурснаа “Meta” мягмар гарагт мэдээлсэн байна.

    Гэрээнд мөн “Constellation Energy” компани  "Clinton" станцын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт хийхийг тусгажээ. АНУ-ын цөмийн эрчим хүчний хамгийн том оператор болох тус компани атомын цахилгаан станцдаа шинэ реактор барихаар төлөвлөж буй бөгөөд АНУ-ын Холбооны Засгийн газраас зөвшөөрлөө аваад байгаа аж.

    Хиймэл оюуны тэсрэлтээс үүдсэн эрчим хүчний үлэмж эрэлтийг хангахад одоогоор цөмийн эрчим хүч хамгийн тохиромжтой хувилбарт тооцогдож байна. Технологийн салбар нар, салхины эрчим хүч мөн ашиглаж буй ч цахилгаан эрчим хүч тасралтгүй, найдвартай нийлүүлэх тал д атомын цахилгаан станцаас дутагдалтай байдаг. Мөн дэлхийн дулааралд нөлөөлдөг нүүрстөрөгчийн хий ялгаруулдаггүй тул цөмийн эрчим хүч нь нүүрс, байгалийн хийнээс гарган авсан эрчим хүчнээс давуу талтай.

    “Meta” компанийн эрчим хүчний нийт хэрэглээ 2019-2023 онд бараг гурав дахин өссөн байна. Хиймэл оюуны салбарт гол өрсөлдөгч нь болох “Microsoft” компани найман сарын өмнө Пеннсильвани муж дахь "Three Mile Island"-ийн атомын цахилгаан станцаас цахилгаан эрчим хүч худалдан авах гэрээ байгуулж байлаа. “Amazon”, “Alphabet” компани ч мөн бага оврын цөмийн реакторын төслүүдэд хөрөнгө оруулж байгаа юм.

     

    Will Wade, Riley Griffin

    Cэтгэгдэл бичих