logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Эрчим хүчний хүндхэн он жилүүдэд монголчууд бэлдэх хэрэгтэй болох нь...
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 06 09:00
    1177

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Засгийн газар 14 мега төслөөс эрчим хүчний салбарт хамаарах таван төслийг 2032 он хүртэл хэрэгжүүлж, 10 их наяд орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийх амбицтай төлөвлөгөө гаргаад байна

    Эрчим хүчний салбар хаана явааг бүгд ойлгож, хараат байдлын эрсдэлийг улсаараа мэдэрсэн нь зөвхөн өнгөрсөн өвөл биш байжээ. Салбарын хамгийн хүнд жил 2027 онд тохионо гэж тооцоолж байсан ч Дулааны III цахилгаан станцад гарсан ослоос болж энэ хугацаа нэг жилээр урагшлах болж буйг эрдэмтэн анхааруулж байна.

    Зургаадугаар сарын нэгнээс хоёронд шилжих шөнө Дулааны III цахилгаан станцад гарсан ослын улмаас нэг инженер амиа алдсаныг Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо баталгаажуулсан. Тодруулбал: станцад хамгийн сүүлд ашиглалтад оруулсан 30 мВт-ын өндөр даралтын турбин дэлбэрч гэмтсэн юм. Ослын улмаас 1200-1500 тонн орчим халуун ус буюу 100 г/кал дулааны ачаалал, 50 МВт цахилгааны ачаалал доголдсон байна. 

    Тус холбооноос мэдээлснээр станцын эвдрэл гарсан төхөөрөмжийг шинэчлэхэд өнөөгийн зах зээлийн үнэлгээ нь 100 сая ам.доллар бөгөөд худалдаж аваад суурилуулж, хэвийн ажиллагаанд оруулахад багадаа 24 сар буюу хоёр жилийн хугацаа шаардагдах аж. 

    Дулааны III цахилгаан станц нь нийт 130 мВт орчим эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай, 350-400 мянган өрхийг эрчим хүчээр хангадаг. 57 жилийн настай тус станцыг дахин 300 мВт-аар өргөтгөхөөр өнгөрсөн онд шийдвэрлэж, харин 30 гаруй жилийн өмнөөс яригдаж буй V цахилгаан станцын төсөл мухардалд орсон хэвээр үлдсэн юм. Үүгээр зогсохгүй станцын өргөтгөл, зураг төслийг гүйцэтгэх ОХУ-ын талаас тэнгэрт хадсан 1.3 тэрбум еврогийн үнэ санал болгож байлаа.

    Насжилт нь хэтэрч, том осол гарах нь цаг хугацааны асуудал болсон станцыг “махийлган” ажиллуулж, харин ажилчид нь амь насаараа эрсдэлд орсоор байна. Эрчим хүчний салбарт үйлдвэрлэлийн ослын улмаас 2020 онд гурав, 2021 онд нэг, 2023 онд гурав, 2024 онд нэг хүн амь насаа алдаж байжээ.

    Дэндүү оройтжээ

    2024 онд сүр дуулиантай эхэлсэн салбарын реформын эхний ажил болгож цахилгааны үнэ тарифыг өртөгт нь ойртуулсан ч одоогоор нөлөө нь инфляцыг өсгөхөөс өөрөөр төдийлөн илрээгүй байна. “Эрчим Хүчний Зохицуулах Хорооны таван зохицуулагчийн гурвыг нь Засгийн газар томилдог. Эрчим хүчний үнэ тарифыг Засгийн газар тогтоож байгаа цагт энэ салбар хэзээ ч эрүүлээр явахгүй. Томилгоог УИХ хариуцаж, 126 гишүүн хэлэлцэж байж эдийн засгийн хувьд эрүүл болно” хэмээн ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн доктор Д.Үлэмж онцолж байлаа.

    unnamed (1).jpg

    14 мега төслөөс эрчим хүчний салбарт хамаарах таван төслийг 2032 он хүртэл хэрэгжүүлж, 10 их наяд орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийх амбицтай төлөвлөгөөг Засгийн газар гаргаад буй.

    Мөн эрчим хүчний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангадаг болоход 1.5-2 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэйг Эрчим хүчний реформын үндэсний хороо мэдээлж байлаа.

    Гэтэл реформ гэдэг маш урт хугацаа шаарддаг процесс. Тухайлбал: БНХАУ 1986 онд эрчим хүчний реформ эхлүүлж, 2005 оноос л үр дүнгээ үзэж эхэлснийг Д.Үлэмж нэмж дурдсан юм.

    Cэтгэгдэл бичих