logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дональд Трамптай сөргөлдсөний уршгаар Илон Маск нэг өдөрт $34 тэрбумын хөрөнгө алдав
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 06 11:45
    873

    Зургийг: Francis Chung/Politico

    Ерөнхийлөгчийн “тэргүүн анд” хочтой болтлоо бэхжээд байсан Илон Маскийн харилцаа ийнхүү хэдхэн сарын дараа нуран унав

    (Bloomberg) -- Тэрбумтан Илон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай олон нийтийн сүлжээнд хатуу үг шидэлцсэн пост тутамд “Tesla” компанийн хувьцаа цохилт амсаж, улмаар өдрийн төгсгөлд түүний нийт хөрөнгө 34 тэрбум ам.доллароор хорогдсоныг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна.

    Дэлхийн хамгийн чинээлэг 500 эрхмийг багтаасан тус индексийн түүхэнд хөрөнгийн хэмжээ нь нэг өдөрт үүнээс өндөр дүнгээр буурсан тохиолдол өмнө нь ганцхан удаа гарч байжээ. Тодруулбал: 2021 оны 11 дүгээр сард мөн л Илон Маскийн хөрөнгөөс 35 тэрбум ам.доллар арчигдаж байлаа.

    АНУ-ын Засгийн газар дахь ажлаа орхиод удаагүй Илон Маск Дональд Трампын санаачилсан Татварын хөнгөлөлтийн хуулийн төслийг хурцаар шүүмжилж эхэлсэн нь пүрэв гарагт олны нүдэн дээр хэрүүл болж хувирсан юм. Дональд Трамп Илон Маскийн компаниудын Засгийн газартай байгуулсан гэрээг цуцлах санаа гаргасан бол Илон Маск түүнийг бэлгийн мөлжлөгийн хэргээр хоригдож байхдаа нас барсан Жеффри Эпштейнтэй хамаарал бүхий хүмүүсийн жагсаалтад нэр нь байдаг гэсэн нотлох баримтгүй дайралтаар хариу барьсан аж.

    Илон Маск Ерөнхийлөгчтэй харилцаагаа ойртуулж, мөн шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтээмжийн агентлагийг удирдах болсон нь компаниудынх нь үнэлгээ огцом өсөхөд түлхэц болж, Дональд Трамп албан тушаалаа авах үед түүний хөрөнгийн хэмжээ 500 тэрбум ам.доллар дөхөж байлаа. Ерөнхийлөгчийн “тэргүүн анд” хочтой болтлоо бэхжээд байсан түүний энэ харилцаа ийнхүү хэдхэн сарын дараа нуран унасан нь хөрөнгө оруулагчдын хувьд дэндүү гэнэтийн үйл явдал болж байна.

    Пүрэв гарагийн арилжаагаар "Tesla" компанийн нэгж хувьцааны ханш 14 хувиар унаж, 284.70 ам.доллар болов. 

    АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимаар батлагдаад байгаа Татварын хөнгөлөлтийн хууль нь Засгийн газрын өрийн ачааллыг асар ихээр нэмэгдүүлнэ гэж Илон Маск шүүмжилж буй. Конгрессын Төсвийн албаны тооцооллоор тус хууль батлагдвал ирэх 10 жилийн хугацаанд АНУ-ын төсвийн алдагдлыг 2.42 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх аж.

    elon 2.jpg

    Cэтгэгдэл бичих