
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Энэ долоо хоногт гаднын хөрөнгө оруулагчид БНСУ-ын хувьцааны зах зээлд 1.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шинэ дээд түвшинд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл орох урсгал 2024 оны гуравдугаар сараас хойших дээд цэгт хүрчээ.
Тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж, олон сар үргэлжилсэн улс төрийн тодорхойгүй байдал эцэслэсэн нь өсөлтөд гол жин дарсан байна.Энэхүү үйл явдалтай зэрэгцээд БНСУ-ын жишиг “Kospi Index” арилжааны гурван өдөрт 4.5 хувиар өссөн нь 2024 оны хоёрдугаар сараас хойших өндөр дүн боллоо.
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч И Жэ Мён Засгийн газрынхаа зарцуулалтыг нэмэгдүүлж, компаниудад шинэчлэл хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.
И Жэ Мён Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор улс төрийн тогтворгүй байдал харьцангуй тогтворжиж, богино хугацааны эрсдэлүүд буурч, БНСУ-ын эдийн засгийн төлөв сайжрах болно гэж шинжээчид тооцоолж байна.