logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг МАН-ын Бага хурал дэмжив
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 10 08:00
    76

    Зургийг: Bloomberg/Getty Images

    Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Монгол Ардын Намын Бага хурлын санал хураалтаар Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх Удирдах зөвлөлийн саналыг дэмжсэн байна. Цаасаар явуулсан санал хураалтаар Бага хурлын VII хуралдаанд оролцсон 347 төлөөлөгчийн 67 хувь нь Г.Занданшатарт, 33 хувь нь заалнаас нэрээ дэвшүүлсэн Г.Тэмүүлэнд санал өгсөн байна. Бага хурлын үеэр гурван нэр дэвшигч нэмж нэрээ дэвшүүлсэн ч хоёр нь нэрээ татжээ. 

    УИХ-д дөрвөн удаа сонгогдож, гурван удаа Засгийн газрын гишүүнээр ажилласан Г.Занданшатар нь одоогоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж буй.

    Эрх баригч нам олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх бөгөөд УИХ дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох хуультай.

    "Монгол Ардын Нам нь УИХ-д олонхийг бүрдүүлдэг буюу 68 суудалтай улстөрийн хүчин тул шинэ Ерөнхий сайд томилогдоно гэж бодож байна. Монгол Ардын Намын Бага хурал бол тус намын төлөөллийн төв байгууллага. Төлөөллийн төв байгууллагын шийдвэрийг УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг бүрэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэж  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар онцоллоо.

    Г.Занданшатар нь 2003-2004 онд Хүнс, Хөдөө аж ахуйн дэд сайд, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач, 2016-2020 онд УИХ-ын гишүүн, 2017-2019 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2019-2020 онд УИХ-ын дарга, 2020-2024 онд УИХ-ын гишүүн, 2020-2024 онд УИХ-ын даргаар ажиллаж байсан юм. 

    Cэтгэгдэл бичих