
Зургийг: Bloomberg/AFP/Getty Images
(Bloomberg) -- БНХАУ-ын их сургуулиудын элсэлтийн шалгалт буюу "gaokao"-ийн үеэр сурагчдыг хуулахаас сэргийлэх үүднээс тус улсад өргөн ашиглагддаг чатботууд хиймэл оюунт зарим хэрэгслүүдийнхээ ажиллагааг түр зогсоожээ. Тодруулбал: “Alibaba” компанийн "Qwen", “Tencent Holdings”-ийн "Yuanbao", “Moonshot”-ийн "Kimi" зэрэг аппликэйшний зураг уншиж, анализ хийх функц шалгалтын цагуудын үеэр улс даяар ашиглах боломжгүй болсон аж.
Шалтгааныг нь тайлбарлах хүсэлтэд чатботууд "Их сургуулийн элсэлтийн шалгалтын шударга байдлыг хангах үүднээс энэхүү функцийг шалгалтын цагийн үеэр ашиглах боломжгүй" гэсэн хариу өгсөн байна.
Чанд хатуугаараа зартай, асар өрсөлдөөнтэй "gaokao" шалгалт нь олон сая төгсөгчдийн ирээдүйг тодорхойлдог тул амьдралын хамгийн чухал даваануудын нэгт тооцогддог. Нэр хүндтэй их сургуульд тэнцэх, сургалтын өндөр төлбөрийг нь төлөхийн тулд эцэг, эхчүүд, сурагчид байж болох бүхий л аргыг ашиглахаас буцдаггүй.
Зургаадугаар сарын 7-10-ны өдрүүдэд үргэлжлэх энэ оны элсэлтийн шалгалтад 13.4 сая төгсөгч оролцож байгаа аж.
Luz Ding