logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дональд Трамп: Худалдааны хэлэлцээрт зарчмын хувьд БНХАУ-тай тохиролцоонд хүрсэн
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 12 10:00
    325

    Зургийг: Samuel Corum/Sipa/Bloomberg

    Дональд Трамп худалдааны түншүүддээ шинээр хэрэгжих тарифтай холбоотой захидал илгээнэ

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны хэлэлцээрт зарчмын хувьд БНХАУ-тай тохиролцоонд хүрснээ зарлалаа. Энэ долоо хоногт Лондонд болсон уулзалтаар хоёр улс харилцан нэгэндээ тогтоосон гаалийн татвараа одоогийн бага түвшинд нь хадгалахаар тохиролцсоныг тэрбээр лхагва гарагт мэдээлсэн байна. Түүнчлэн хэлцлийн хүрээнд БНХАУ АНУ-д газрын ховор элемент болон соронз нийлүүлэх бол АНУ коллеж, их сургуулиуддаа хятад оюутнууд суралцахыг зөвшөөрөхөөр болсныг дурджээ.

    "БНХАУ-тай хийх хэлцэл маань бүтсэн. Ерөнхийлөгч Ши Жиньпин болон миний бие эцсийн зөвшөөрөлд гарын үсэг зурна. Манай талын тогтоох нийт тариф 55 хувь, БНХАУ-ынх 10 хувь болно. Харилцаа онц сайн!" хэмээн Дональд Трамп өөрийн сошиал хуудсандаа нийтэлсэн байна.

    55 хувийн тариф гэдэгт бүх улс орнуудад тогтоох суурь 10 хувийн тариф, фентанилын наймааг зогсооход чиглэсэн нэмэлт 20 хувь, Дональд Трампын өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд тогтоосон 20 хувийн тариф тус тус багтаж байгааг Цагаан ордны албан тушаалтан тайлбарлажээ.

    Хэдий тийм боловч сүүлд явагдсан яриа хэлэлцээгээр Бээжин, Вашингтоны талууд худалдааны асуудлаар эцсийн түвшний харилцан ойлголцолд үнэхээр ойртсон эсэх, хэлэлцээрт ямар нөхцөлүүд багтсан, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх эсэх талаар нарийн мэдээллүүд тодорхой бус хэвээр байна.

    "Хэлэлцээнд давуу байдал олж авсан мэт харагдуулахын тулд Дональд Трамп тарифын одоо байгаа статусыг шинэ тохиролцоонд хүрсэн мэтээр буруу ойлгуулж байна" хэмээн “Evercore ISI”-ийн макро эдийн засгийн шинжээч Нео Ванг онцолжээ.

    Үүнээс гадна Дональд Трамп ойрын 1-2 долоо хоногт багтаад худалдааны түнш орнууддаа ногдуулах нэг талын тарифын түвшинтэй холбоотой захидал илгээхээ мэдэгдлээ. Тэрбээр "Бид зүгээр л албан захидал илгээх болно. Энэ бол бидний хүргүүлэх санал гэдгийг ойлгоно байх. Хүлээн авна уу, татгалзах эсэхээ өөрсдөө мэдэх биз" гэж тодотгосон байна. 

    Ирэх долоодугаар сарын есний өдөр Дональд Трампын улс орнуудад ногдуулсан тарифаас чөлөөлөх 90 хоногийн хугацаа дуусгавар болох юм. 

     

    Sterhanie Lai, Skylar Woodhouse

    Cэтгэгдэл бичих