logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Фулбрайтын тэтгэлгийн Удирдах зөвлөл Дональд Трампын оролцоог эсэргүүцэж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 12 13:40
    163

    Зургийг: Al Drago/Bloomberg

    Фулбрайтын тэтгэлэг хүсэгчдийн өргөдлийг эцэслэн шийдвэрлэх бүрэн эрхийг АНУ-ын Конгрессоос зөвхөн Удирдах зөвлөлд олгосон байдаг

    АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн Удирдах зөвлөл Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны хөндлөнгийн оролцоог эсэргүүцэж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргажээ.

    12 гишүүнээс бүрддэг тус зөвлөл тэтгэлгийн сонгон шалгаруулалтын үйл явцад Ерөнхийлөгчийн томилсон албан тушаалтнууд хөндлөнгөөс оролцох нь "урьд өмнө байгаагүйгээр" нэмэгдэж, зөвхөн гадаад оюутнуудаар тогтохгүй АНУ-ын олон эрдэмтэн судлаач тус нэр хүндтэй тэтгэлэгт хамрагдах боломжийг хаасан гэж үзсэн байна.

    Түүнчлэн энэ онд Удирдах зөвлөлийн шийдвэрээр тэтгэлэгт тэнцүүлээд байсан 1200 гаруй гадаад оюутны хүсэлтийн материалд Төрийн департамент зөвшөөрөлгүйгээр давхар хяналт шалгалт хийж буйг мэдэгдэлдээ онцолжээ.

    Фулбрайтын тэтгэлэг хүсэгчдийн өргөдлийг эцэслэн шийдвэрлэх бүрэн эрхийг АНУ-ын Конгрессоос зөвхөн удирдах зөвлөлд олгосон бөгөөд харин Төрийн Департаментын томилсон хараат бус, мэргэжлийн баг тэтгэлэгт тэнцэгчдэд хяналт тавих уламжлалт үүрэгтэй оролцсоор ирснийг мөн дурдсан байна.

    Дональд Трампын засаг захиргаа АНУ-ын дээд боловсролын салбарт хяналтаа нэмэгдүүлэх энэ мэтийн шийдэмгий арга хэмжээнүүд авч эхэлсэн нь академик эрх чөлөөнд илт халдсан явдал гэсэн шүүмжлэлүүд ихээр гарч буй. Сүүлийн жишээ гэвэл Харвардын их сургуулийн гурван тэрбум гаруй ам.долларын санхүүжилтийг зогсоож, мөн гадаад оюутан элсүүлэхийг нь хориглохыг оролдсон юм.

    Cэтгэгдэл бичих