logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Монголбанк мөнгөний хатуу бодлого баримталж, бодлогын хүүг хэвээр үлдээх төлөвтэй байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 13 09:20
    217

    Зургийг: Э.Тэнгис

    Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүгийн шийдвэрээ танилцуулна

    2025 он дөнгөж гарч, инфляц хоёр оронтой тоо руу дөхөж байх үед Төв банк бодлогын хүүгээ хоёр нэгж хувиар огцом өсгөж, 12 хувь болгосон юм. Түүнээс хойш инфляц бага зэрэг саарсаар тавдугаар сарын эцэст 8.3 хувь болсныг Үндэсний статистикийн хороо мэдээлж байв.

    Хэдий тийм боловч гадаад худалдааны таагүй нөхцөл байдал, экспортын гол түүхий эдийн үнийн бууралт болон инфляцын түвшин Монголбанкны зорилтот түвшинд хараахан ороогүй зэрэг шалтгаанаар энэ удаа бодлогын хүүг бууруулахгүй, хатуу бодлогоо үргэлжлүүлэн баримтлах хүлээлттэй байна.

    unnamed.jpg

    Түүнчлэн өмнөх Мөнгөний бодлогын хурлаар хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг бууруулж 50 хувьд хүргэж байв. Баяр наадам ойртож буй энэ үед зээлийн эрэлт нэмэгдэж, иргэдийн хэрэглээ нэмэгдсэнээр инфляцын дарамт нэмэгддэг тул энэ харьцаа үзүүлэлтээ ч мөн адил “оролдохгүй” үлдээх магадлалтай.

    Харин тэтгэврийн зээл олголтод өөрчлөлт оруулж, зээлдэгчийн зээлийн төлбөрийн дараах орлого амьжиргааны доод түвшнээс доошгүй байхаар тогтоосон шийдвэрээ өөрчилж магадгүй байгааг Монголбанкны дэд Ерөнхийлөгч өмнө нь мэдээлж байсан юм. 

    Cэтгэгдэл бичих