logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Израил, Ираны харилцан довтолгоо таваарын зах зээлд геополитикийн ээлжит цохилт өгч байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 16 08:30
    551

    Зургийг: Jack Guez/AFP/Getty Images

    Израил, Иран улс гурав хоног дараалан харилцан нэгнийхээ нутаг дэвсгэрийг бөмбөгдөж, дэлхийн газрын тос үйлдвэрлэлийн гол бүсэд зөрчил нь өргөжин тэлэх вий гэдэгт олон улсыг түгшээх болов. Баасан гарагт Израилын зэвсэгт хүчин Ираны цөмийн болон пуужингийн байгууламжуудад агаарын довтолгоо явуулсны хариу болгож Ираны талаас амралтын өдрүүдэд Израилын томоохон хотууд, эрчим хүчний байгууламж, дэд бүтцүүдэд пуужингаар довтлоод байна. Довтолгоо эхэлснээс хойш Израилд 13 хүн амь үрэгдэж, 380 хүн шархадсан бол Иранд 80 гаруй хүн амиа алдсаныг хоёр талын албан эх сурвалжууд мэдээллээ.

    Израилын довтолгооны дараа түүхий газрын тосны үнэ 2022 онд ОХУ Украинд халдан довтолсноос хойших хамгийн огцом дүнгээр өссөн байна. Энэ өсөлт цаашид хэрхэх нь Ираны дараа дараагийн арга хэмжээнээс ихээхэн хамаарна. Тус дэглэмийн авч болзошгүй хамгийн хурц арга хэмжээ гэвэл Персийн булангийн усан замын хамгийн нарийн хэсэг Ормузын хоолойг хаах.

    unnamed (2).jpg

    18 сая орчим баррель буюу дэлхийн далайгаар тээвэрлэх газрын тосны 1/4-тэй тэнцэх хэмжээний газрын тос өдөр бүр дамжин өнгөрдөг тус хоолой хаагдвал тус зах зээлийн орчин үеийн түүхэн дэх хамгийн том тасалдал үүсэх юм. Ингэснээр газрын тосны үнэ баррель нь 130 ам.доллар хүрч өснө гэж “JPMorgan” тооцоолжээ.

    Хэдий тийм боловч эдийн засгийн үр ашиг талаас энэ алхам Иранд ашиггүйн дээр АНУ-ын усан цэргийн хүчийг мөргөлдөөнд татан оруулах эрсдэлтэй. Түүнчлэн Ираны экспортын газрын тосыг бараг 100 хувь авдаг БНХАУ-д үнэ нь огцом өсөхөөр байна.

     

    Cэтгэгдэл бичих