logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Казахстан улс атомын цахилгаан станцын анхны төслүүдээ ОХУ, БНХАУ-аар гүйцэтгүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 16 11:10
    129

    Зургийг: Alexander Nemenov/AFP/Getty Images

    Казахстан улс өнгөрсөн оны X сард бүх нийтийн санал асуулгаар атомын цахилгаан станцын төслүүдийг урагшлуулахаар шийдвэрлэжээ

    (Bloomberg) -- Казахстан улс атомын цахилгаан станцын анхны төслийнхөө бүтээн байгуулалтыг ОХУ-ын “Росатом” компанийн тэргүүлсэн консорциумаар гүйцэтгүүлэхээр сонгожээ. Харин хоёр дахь атомын цахилгаан станцын төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “China National Nuclear Corp.” (CNNC) шалгарсан нь ерөнхийдөө баталгаажсан байна.

    “Росатом”, CNNC-ээс гадна Францын “Électricité de France”, БНСУ-ын “Korea Hydro & Nuclear Power” компаниудын өрсөлдсөн тендерт ОХУ-ын компанийн санал хамгийн давуу нөхцөлтэй байсныг Казахстаны цөмийн эрчим хүчний агентлаг мэдэгдэлдээ дурдсан байна.

    Харин БНХАУ-ын CNNC хоёр дахь станцын бүтээн байгуулалтыг удирдахаар байгаа ч албан ёсны шийдвэр хараахан гараагүйг тус агентлагийн төлөөлөгч мэдээлсэн байна.

    Дэлхийд ураны олборлолтоор тэргүүлдэг Казахстан улс өнгөрсөн оны аравдугаар сард бүх нийтийн санал асуулгаар атомын цахилгаан станцын төслүүдийг урагшлуулахаар шийдвэрлэж байв. Тус улс 1999 оноос хойш цөмийн эрчим хүчний ашиглалтаа зогсоогоод байсан ч хуучин цахилгаан станцуудын насжилт хэтэрч, мөн цахилгаан ихээр хэрэглэдэг криптовалютын салбар огцом тэлсний улмаас сүүлийн жилүүдэд эрчим хүчний хомсдолтой нүүр тулжээ. 

     

    Andrey Biryukov, Nariman Gizitdinov 

    Cэтгэгдэл бичих