logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Энх-Эрдэнэ
    "OpenAI”-ийн ажилтнуудыг "урвуулахын" тулд "Meta" $100 саяын урамшуулал амласныг Сэм Олтмэн дэлгэв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 18 11:30
    203

    Зургийг: Kosuke Okahara/Bloomberg

    Сэм Олтман: Үнэхээр солиотой хэрэг. "OpenAI"-ийн олон ажилтныг элсүүлэхээр "Meta"-аас холбогдсон байсан

    (Bloomberg) -- Хиймэл оюуны шилдэг мэргэжилтнүүдийн баг бүрдүүлэхээр зорьж буй “Meta Platforms”   компани “OpenAI” компанийн ажилтнуудыг татахын тулд жилийн цалин дээр нь нэмээд 100 сая ам.доллар хүртэлх дүнтэй шинэ ажилтны урамшуулал санал болгосон тухай “OpenAI”-ийн Гүйцэтгэх захирал Сэм Олтмэн ярьжээ.

    "Үнэхээр солиотой хэрэг. “OpenAI”-ийн олон ажилтныг элсүүлэхээр “Meta Platforms”-аас холбогдсон байсан. Гэхдээ одоогоор манай шилдэг хүмүүсээс хэн нь ч тэдний саналыг хүлээж аваагүй" хэмээн Сэм Олтмэн "Uncapped" подкастад оролцохдоо өгүүлсэн байна.

    “Meta Platforms”-ийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг хиймэл оюуны дараагийн түвшин гэгддэг AGI буюу Ерөнхий хиймэл оюуныг бүтээхээр ажиллах "супер баг" бүрдүүлж, салбарын шилдэг судлаачдад их хэмжээний цалин урамшуулал амлаж буй.

    Өнгөрсөн долоо хоногт тус компани “Scale AI” стартапт 14.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласны сацуу “Scale”-ийн Гүйцэтгэх захирал Александр Вангийг дээрх багтаа элсүүлсэн юм.

     

    Brunella Tipismana Urbano

    Cэтгэгдэл бичих