logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    ЕСБХБ “MSM Group”-ийн автомашины бизнест ₮26.2 тэрбумын зээл олгов
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 18 13:31
    142

    Зургийг: msmgroup.mn

    Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк Монгол дахь урт хугацааны харилцагч “MSM Group”-т 26.2 тэрбум төгрөгийн зээл олгож байгаагаа мэдээллээ.

    Тус компани энэхүү санхүүжилтийг агуулахын байгууламж, засварын газар болон автомашины “show room”-ийн барилгын ажилд зарцуулах юм байна. Ингэснээр Монголын хурдацтай өсөн нэмэгдэж буй автомашины зах зээлд байр сууриа бэхжүүлэхэд дэм болохыг онцоллоо.

    2008 оноос хойш Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллаж буй “MSM Group” нь үйлдвэрлэлийн химийн бодис, автомашин, машин механизмын борлуулалт, засвар үйлчилгээ, шингэн хүнсний импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

    Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк Монгол Улсад өнөөг хүртэл нийт 158 төсөлд 2.77 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийгээд байгаагаас 90 гаруй хувь нь хувийн хэвшилд чиглэсэн байна.

    Cэтгэгдэл бичих