logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Амьдрахад хамгийн таатай хотоор Копенхаген тодорч, Австралийн 3 хот “Топ-10”-т багтав
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 18 14:30
    117

    Зургийг: Bloomberg/Martin Berry/UCG/Universal Images Group via Getty Images

    Австрийн Вена хот аюулгүй байдлын асуудлын улмаас байр ухарчээ

    (Bloomberg) -- “The Economist” сэтгүүлийн судалгааны нэгжээс (EIU) гаргадаг “Global Liveability Index”-т Данийн нийслэл Копенхаген хот энэ онд тэргүүлж, амьдрахад хамгийн таатай хотоор нэрлэгдлээ. Хэдийгээр тус хотын оноо 2024 оныхоос өөрчлөгдөөгүй ч өмнөх эрэмбэд тэргүүлсэн Австрийн Вена хот аюулгүй байдлын асуудлын улмаас байр ухарсан байна.

    EIU нь судалгаандаа дэлхийн 173 хотыг тогтвортой байдал, эрүүл мэнд, соёл ба орчин, боловсрол, дэд бүтэц гэсэн таван үндсэн бүлгээр үнэлж эрэмбэлдэг. 2025 оны онцлох өөрчлөлт гэвэл тус эрэмбэд тогтмол өнгөлсөөр ирсэн Баруун Европын хотуудын оноо терроризмын аюул, жагсаал, үймээн самуун, антисемитизм буюу жүүд үндэстний эсрэг үзэл зэргээс шалтгаалж нийтдээ буурчээ.

    Харин Австралийн хотуудын оноо дээшилж, гурван хот нь эрэмбийн “Топ 10”-т багтсан бол Тайландын Бангкок, Чианг Май хотууд тус тус зургаан байр урагшилж, үзүүлэлтээ эрс ахиулсан хотоор нэрлэгджээ.

    Жагсаалтын сүүлийн байруудад тогтворгүй байдал, терроризм, зөрчил мөргөлдөөнд олон жилийн турш нэрвэгдсэн Дамаск, Триполи, Дакка хотууд бичигдсэн байна. Харин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот энэ оны индексэд багтаагүй аж.

    unnamed.jpg 

    Cэтгэгдэл бичих