logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Petro Matad” компани "Heron 1" цооногийн газрын тосны анхны орлогоо хүлээн авчээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 19 10:00
    417

    Зургийг: petromatadgroup.com

    “Petro Matad” компани “Block XX” талбайгаасаа олборлосон газрын тосоо борлуулсны төлбөр болох 1.2 сая ам.долларыг “PetroChina” компаниас хүлээн авсан байна.

    Тус компанийн хувьд өнгөрсөн оны аравдугаар сард олборлолтыг нь эхлүүлсэн “Heron-1” цооногоос олсон анхны орлого нь энэ болж байгаа аж.

    1.2 сая ам.доллар нь нийт хүлээн авах төлбөрийн 70 хувь нь бөгөөд үлдсэн 30 хувийг Монгол Улсын Татварын албаны баталгаажуулалт гарсны дараа авахаар байгааг тус компани мэдээллээ.

    Үүнээс гадна АМНАТ, бүтээгдэхүүн хуваах гэрээний дүн суутгагдсанаар “Petro Matad” компани энэ удаа цэвэр дүнгээр 810 мянган ам.доллар хүлээн авч  байна.

    Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээний заалтын дагуу гаалийн татвар, НӨАТ болон бусад төлбөрөөс чөлөөлөгдөх ёстой. Энэ талд зохицуулагч байгууллагуудтай хэлэлцэж, төлбөрөө бүтнээр нь хүлээн авахаар ажиллаж байгааг “Petro Matad” компанийн захирал Майк Бак онцолжээ.

    Cэтгэгдэл бичих