logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Rio Tinto” Оюутолгойн гүний уурхайтай холбоотой шүүхийн нэхэмжлэлийг шийдвэрлэхэд $139 саяыг төлөхөөр тохиролцжээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 19 15:10
    653

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    “Rio Tinto” болон гол хөрөнгө оруулагчдынх нь хооронд “Оюутолгой” төслийн гүний уурхайтай холбоотой хэдэн жил үргэлжилсэн шүүхийн маргаан эцэслэгдэхээр болов

    “Rio Tinto” компани Оюутолгойн гүний уурхайн төсөлд үүссэн асуудлыг хөрөнгө оруулагчдаасаа нуун дарагдуулсан гэсэн үндэслэл бүхий шүүхийн нэхэмжлэлийг шийдвэрлэхэд 138.75 сая ам.доллар төлөхөөр зөвшөөрсөн байна.

    Талуудын урьдчилсан тохиролцоонд хүрэх өргөдлийг лхагва гарагт АНУ-ын Манхэттэний дүүргийн шатны шүүхэд мэдүүлсэн бөгөөд шүүгчийн эцсийн зөвшөөрөл дутуу байгаа юм байна.

    2018-2019 оны хооронд “Pentwater Capital Management” зэрэг “Turquoise Hill Resources” компанийн хуучин хөрөнгө оруулагчдаас бүрдсэн бүлэг “Rio Tinto”-ийн эсрэг нэхэмжлэл гаргаж байсан юм. Тухайн үед тус компани “Turquoise Hill Resources”-ийн 51 хувийг эзэмшдэг байв.

    Оюутолгойн гүний уурхайн төслийн явц төлөвлөгөөнөөсөө 2-2.5 жилээр хоцорч, зардал нь төсвөөсөө 1.9 тэрбум ам.доллароор давсан байсан ч “Rio Tinto” хөрөнгө оруулагчдадаа төсөв, төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа хэмээн ташаа мэдээлсэн гэж “Pentwater Capital Management”-ийн зүгээс буруутгажээ.

    Шүүгдэгч талаас үүнийг няцаасан ч тодорхойгүй байдал, шүүх ажиллагааны зардал зэргээс үүдсэн хохирлыг барагдуулахаар тохиролцсон байна.

    “Turquoise Hill Resources” нь “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшиж байсан бөгөөд 2022 онд “Rio Tinto” тус компанийн үлдсэн 49 хувийг худалдан авч, төслийг өөрийн үйл ажиллагаандаа бүрэн нэгтгэсэн юм.

    Cэтгэгдэл бичих