
Зургийг: Tristan Wheelock/Bloomberg
(Bloomberg) -- Тавдугаар сарын нэгнээр эцэслэсэн 12 сарын хугацаанд АНУ уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн хохирлын дараах нөхөн сэргээлт болон бусад хэрэгцээнд нэг их наяд ам.доллар зарцуулсныг “Bloomberg Intelligence” тооцооллоо. Энэ нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувьтай тэнцэж байгааг онцолж байна. Тухайлбал: 2024 оны есдүгээр сард Флорида мужид болсон “Хелен” хар салхи болон “Милтон” хар салхины хохирлыг нөхөхөд 113 тэрбум ам.доллар зарцуулсныг холбогдох албаныхан мэдээлжээ.
Үүнээс гадна өнгөрсөн нэгдүгээр сард Лос Анжелес хотод дэгдсэн түймрээс үүдэлтэй хохирол 65 тэрбум ам.доллар хүрсэн байна.
2000 оноос хойш уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгаас үүдэлтэй хохирлын нөхөн төлбөрт дэлхий дахинд 18.5 их наяд ам.доллар зарцуулсныг Уур амьсгалын эдийн засгйин 2025 оны тайланд дурджээ.
Eric Roston