logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    SXCoal: БНХАУ-д коксжих нүүрсний үнэ ёроолдоо хүрэх болоогүй гэсэн хүлээлт давамгайлж байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 23 16:00
    797

    Зургийг: Bloomberg/CFOTO/Future Publishing/Getty Images

    Зургаадугаар сар гарсаар БНХАУ-ын уурхайнуудын үйл ажиллагаа саатаж, гарц нь буурснаар коксжих нүүрсний үнийн уналт ялимгүй саарчээ

    БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээлд тавдугаар сарын дунд үеэс хойш гурван удаа дараалан жишиг үнэ буурсан байна. Энэ хугацаанд нүүрсний үнэ тонн тутамдаа 170-185 юаниар буурсныг “SXCoal”-ийн үзүүлэлт харууллаа.

    Зах зээлд оролцогчид хүлээгээд ажиглах байдалтай байгаа учраас ойрын ирээдүйд дахин 1-2 удаа үнэ буурах магадлалтай байгаа аж. Сарын эцэст гангийн үнэ, төмрийн хайлшны үйлдвэрлэл хэрхэн өөрчлөгдөхөөс бүх зүйл хамаарахаар байгааг “SXCoal” онцолж байна.

    unnamed (4).jpg

    Зургаадугаар сар гарсаар БНХАУ-ын уурхайнуудын үйл ажиллагаа саатаж, гарц нь буурснаар коксжих нүүрсний үнийн уналт ялимгүй саараад буй ч энэ нь кокс үйлдвэрлэгчид өртгөө бууруулахад төдийлөн дэмжлэг болж чадахгүй байгаа юм.

    Зах зээлийн томоохон эх сурвалжуудын үзэж буйгаар нүүрсний үнэ хараахан ёроолдоо хүрээгүй, тиймээс ойрын хугацаанд сэргэлээ ч тэр нь урт настай байхааргүй шинжтэй байна.

    БНХАУ-ын базаахгүй зах зээлийн төлөвөөс болж ган үйлдвэрлэгчид Ганцмод боомт дахь Монголын нүүрсний үнийг үргэлжлүүлэн бууруулах шахалт үзүүлж, боомт дахь агуулахын нөөц дөрвөн сая тонны түвшнээс дээгүүр хэвээр байна.

    Зургаадугаар сарын 15-наар эцэслэсэн долоо хоногт Монголын V ангиллын коксжих нүүрсний үнэ өмнөх долоо хоногоосоо тонн тутамдаа 15 орчим юаниар буурч, 700-710 юанийн хооронд хэлбэлзсэнийг “SXCoal” мэдээлэв.

    Cэтгэгдэл бичих