logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    “Nvidia”-ийн хувьцааны ханш бүх цагийн үеийн дээд түвшинд хүрч, зах зээлийн үнэлээгээрээ эргэн тэргүүлж эхлэв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 26 11:45
    417

    Зургийг: I-Hwa Cheng/Bloomberg

    Женсен Хуан: Компьютерын салбар томоохон шинэчлэлийн дөнгөж эхэнд байна

    (Bloomberg) -- “Nvidia” компанийн хувьцааны ханш сүүлийн арилжаагаар 4.3 хувиар өсөж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрлээ. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 3.77 их наяд ам.доллар болж, эргэн хамгийн өндөр үнэлгээтэй компаниар нэрлэгдэж эхлэв.  

    Дөрөвдүгээр сараас хойш тус компанийн хувьцааны ханш 63 хувиар өсөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд тус компанийн зах зээлийн үнэлгээ нь 1.5 их наяд ам.доллароор нэмэгджээ.

    БНХАУ-д хагас дамжуулагчийн борлуулалтын хязгаарлалт нэмэгдээд буй ч “Nvidia” компанийн I улирлын тайлан харьцангуй сайн үзүүлэлттэй гарсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд голлон нөлөөлсөн байна.

    Мөн “Nvidia”-ийн нийт борлуулалтын 40 гаруй хувийг бүрдүүлдэг “Microsoft”, “Meta” болон “Alphabet” зэрэг томоохон компаниуд хиймэл оюуны дэд бүтцэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа нь тус компанийн орлого үргэлжлэн өсөх потенциалыг харуулж байгаа юм.

    NVIDIA.png

    Лхагва гарагт болсон хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр “Nvidia”-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан эрэлт өндөр хэвээр байгааг онцолж байна. Мөн хиймэл оюуны хөгжил хурдтай байгаатай холбоотойгоор компьютерын салбар томоохон шинэчлэлийн дөнгөж эхэн үед байгааг тодотгосон юм.

    Энэ онд 15 гаруй хувиар өсөөд буй “Nvidia”-ийн хувьцааны ханш 2023 онд 240 хувиар, 2024 онд 170 гаруй хувиар өссөн байна. 

     

    Ryan Vlastelica

    Cэтгэгдэл бичих