logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Xiaomi” шинэ загварын автомашинаа худалдаанд гаргаад цагийн дотор 289,000 захиалга авчээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 27 11:24
    128

    Зургийг: Bloomberg/Wang Zhao/AFP/Getty Images

    (Bloomberg) -- БНХАУ-ын “Xiaomi” компани SUV ангиллын анхны автомашинаа пүрэв гарагт худалдаанд гаргасны дараа хувьцааны ханш нь найман хувиар өсөж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрлээ.

    БНХАУ-ын зах зээлд “Tesla”-ийн "Model Y" загварын автомашинтай өрсөлдөнө гэгдэж буй "YU7" нь 253 мянга 500 юань буюу 35 мянган ам.долларын эхлэх үнээр худалдаанд гараад нэг цагийн дотор 289 мянган захиалга хүлээн авсан байна. Танилцуулгын арга хэмжээний үеэр “Xiaomi”-ийн үүсгэн байгуулагч Лэй Жунь "YU7"-ийг "Model Y"-тай зэрэгцүүлэн харуулж, Илон Маскийн компани руу шууд дайралт хийжээ.

    Одоогоор БНХАУ-д хамгийн өндөр борлуулалттай SUV-д тооцогддог "Model Y"-ийн үнэ 263 мянга 500 юань байгаа бол “BYD”-ийн "Tang L" загвар 239 мянга 800-аас 289 мянга 800 юанийн хооронд зарагддаг байна.

    1024x683.webp

    “Xiaomi” компани "YU7" загвараа “Standard”, “Pro”, “Max” гэсэн гурван хувилбартай, есөн өнгөтэйгөөр худалдаанд гаргаж буй. Хамгийн өндөр үнэтэй “Max” хувилбар нь нэг цэнэглэлтээр 760 километр зай туулах чадалтай, 800 вольтын цэнэглэх платформоор тоноглогдсон, 100 км/цагийн хурдыг 3.23 секундийн дотор авахаас гадна жолоочийн туслах "Lidar" технологи, мэдрэгчтэй том дэлгэц, массаж хийдэг суудал гээд БНХАУ-ын жолооч нарт хэдийн танил болсон функцүүдийг агуулжээ.