logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Татварын асуудалд орсон “Mongolia Energy Corporation” санхүүгийн жилд HK$1.38 тэрбумын алдагдал хүлээжээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 06 сарын 27 15:37
    465

    Зургийг: Mongolia Energy

    “Mongolia Energy Corporation”-ийн хувьцааны ханш Хонконгийн арилжаагаар ес орчим хувиар унав

    Коксжих нүүрс олборлогч “Mongolia Energy Corporation” компани гуравдугаар сарын 31-нээр эцэслэсэн  санхүүгийн жилд 1.38 тэрбум хонконг долларын алдагдал хүлээснээ тайлагналаа. Өмнөх онд тус компани 1.68 тэрбум хонконг долларын ашигтай ажиллаж байсантай харьцуулбал ийнхүү ашгийн үзүүлэлт нь эргэсэн байна.

    Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд гол үйл ажиллагаагаа явуулдаг “Mongolia Energy Corporation”-ийн алдагдлын томоохон шалтгаан нь татварын маргаан, өндөр дүнтэй торгуультай холбоотой аж.

    Өнгөрсөн оны тавдугаар сард Монголын Татварын ерөнхий газраас тус компанийн охин компани болох “Мо Эн Ко”-д 930 сая хонконг долларын шинэчилсэн татварын акт тавиад байсан юм. Мөн тухайн сард АМНАТ-тэй холбоотой нэмэлт 400 сая гаруй хонконг долларын акт оноосон байна.

    “Mongolia Energy Corporation”-ийн зүгээс эдгээр шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд сүүлд өнгөрсөн оны зургаадугаар сард хоёр дахь удаагаа давж заалджээ.

    Тайландаа тусгаснаар “Mongolia Energy Corporation” компанийн татвар төлбөртэй холбоотой нөөцөлсөн хөрөнгө гуравдугаар сарын 31-ний байдлаар 988.6 сая хонконг доллар байсан аж.

    MEC-SHARE-PRICE-GFX.jpg

    Түүнчлэн тус компанийн борлуулалтын орлого өмнөх оныхоос 10 гаруй хувиар буурч, 2.86 тэрбум хонконг доллар болжээ. Нэгж хувьцаанд ногдох алдагдал нь 7.32 хонконг доллар байна.

    Пүрэв гарагт тайлангаа танилцуулсны дараа “Mongolia Energy Corporation”-ийн хувьцааны ханш Хонконгийн арилжаагаар ес орчим хувийн уналттай хаагдлаа.

    Cэтгэгдэл бичих