
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын зэс, алтны олборлолтоор тэргүүлэгч “Zijin Mining Group” компани Казахстан дахь алтны уурхайг худалдан авахаар болсон байна. Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрсэн энэ онд тус компани үнэт металлын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө эрчимжүүлэх болсон.
Тус компанийн мэдээлснээр Казахстаны Акмола мужид орших Райгородок алтны уурхайг 1.2 тэрбум ам.доллароор худалдан авах тохиролцоонд хүрсэн байна. Хэлцэл амжилттай болбол энэ нь “Zijin Mining Group”-ийн сүүлийн зургаан жилд хийсэн хамгийн өндөр дүнтэй худалдан авалт болно.
Райгородок уурхайн насжилтын хувьд 16 жилийн турш олборлох нөөц үлдээд байгаа аж. Энэ хугацаанд жилд дунджаар 5.5 тонн алт олборлох бөгөөд “Zijin Mining Group”-ийн үйлдвэрлэлийн хэмжээ, ашигт энэ оноос эхлээд эерэг нөлөө үзүүлж эхлэхийг тодотгож байна.
“Zijin Mining Group” 2028 он гэхэд жилд 100-110 тонн алт олборлох зорилтоо биелүүлэхэд нь дээрх худалдан авалт томоохон дэм болохыг “Bloomberg Intelligence”-ийн шинжээч Мишель Люн онцоллоо.
Үүнээс өмнө “Zijin Mining Group” Монгол дахь “Хармагтай” төслийг хэрэгжүүлэгч "Xanadu Mines"-т эзэмшдэг хувийнхаа тодорхой хэсгийг Сингапурын “Bastion Mining”-д худалдаад байсан юм.
Yihui Xie