logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Шүүхээс рэппер Diddy-ийн холбогдсон хэргүүдийн дийлэнхийг хэрэгсэхгүй болголоо
    Нийтэлсэн огноо: 2025 оны 07 сарын 03 10:40
    147

    Gareth Cattermole/Getty Images

    Шүүхийн уг шийдвэрээр Шон Комбс бүх насаар хоригдох ялаас ерөнхийдөө мултарч байна.

    Америкийн хипхоп уран бүтээлч Шон Комбс буюу Diddy-г "хүн худалдаалах", "зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах" гэмт хэргүүдэд буруутгасан яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг лхагва гарагт Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн шүүх гаргажээ. 

    Харин "бусдын биеийг үнэлүүлэх" зүйл ангиар түүнийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд ял оноох шийдвэр гарахаас өмнө 1 сая ам.долларын барьцаа байршуулж суллагдах хүсэлтийг нь мөн хүлээж аваагүй байна.

    Шүүхийн уг шийдвэрээр Шон Комбс бүх насаар хоригдох ялаас ерөнхийдөө мултарч байна. Гэхдээ "бусдын биеийг үнэлүүлэх" гэмт хэргийн хоёр зүйл ангиар буруутай гэж үзсэн тул хамгийн ихдээ 20 жил хоригдох ялаар шийтгүүлж магадгүй аж.

    Манхэттэний шүүхийн Шүүгч Арун Субраманиан ялын эцсийн шийдвэр гаргах хуралдааныг ирэх аравдугаар сард товлох санал гаргасан бөгөөд хугацааг нь наашлуулах боломжтойгоо илэрхийлсэн байна.

    55 настай Шон Комбсыг өнгөрсөн оны есдүгээр сард баривчилсан бөгөөд түүнээс хойш цагдан хорьж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих