
Aparna Nori/Bloomberg
(Bloomberg) -- Тус хот-улсад тансаг бүтээгдэхүүний борлуулалт энэ онд өмнөх оноос 7 хувиар өсөж, 10.9 тэрбум ам.долларт хүрэх тооцооллыг "Euromonitor International" гаргажээ. Энэ нь бүс нутгийн шоппингийн зангилаа цэгүүд болох Япон, БНХАУ, БНСУ-ыг ардаа орхих үзүүлэлт юм. Цаашлаад ирэх онд эрэлт нь 11.5 тэрбум ам.доллар хүрч, цар тахлын өмнөх түвшнээ давах төсөөлөлтэй аж.
Сингапур нь ердөө 735.7 км.кв газар нутагтай, 6 сая орчим хүн ам нь Токио, Шанхай зэрэг мега хотуудтай харьцуулшгүй боловч өнгөрсөн онд нээгдсэн тансаг бүтээгдэхүүний дэлгүүрийн тоогоор Хятадаас бусад Азийн орнуудын том хотууд дундаас гуравдугаарт бичигджээ.
Хувийн хөрөнгийг дэмжих олон арван жил үргэлжилсэн бодлого, улс төрийн тогтвортой байдал нь дэлхийн өнцөг булан бүрээс өндөр орлоготой иргэдийг татаж, санхүүгийн хүчирхэг салбар бий болгосон байна. Сүүлийн байдлаар Сингапурт сая ам.доллароос дээш хөрөнгөтэй 240 мянган иргэн бүртгэгдсэний сацуу өрхийн цалингийн голч орлого нь сүүлийн таван жил дараалан өсжээ.
Хөрөнгийн орох урсгал, Азийн болон Барууны хэрэглээний соёлд аль алинтай нь ойр байдалд нь татагдсан брэндүүд Сингапурын зах зээлийг бүтээгдэхүүний санаагаа турших бааз болгон ашиглаж эхэлснийг "RTG Group Asia"-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Анжелито Перез Тан Жр. онцолж байлаа.
Audrey Wan