logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Rio Tinto-ийн шинэ Гүйцэтгэх захирлаар Саймон Тротт томилогдлоо
    Нийтэлсэн огноо: 2025 оны 07 сарын 16 13:58
    413

    Зургийг: Carla Gottgens/Bloomberg

    Саймон Тротт нь компанийн хамгийн том, хамгийн өндөр ашигтай уурхайнуудын үйл ажиллагааг хариуцаж буй.

    Rio Tinto компани төмрийн хүдрийн группийнхээ захирал Саймон Троттыг Гүйцэтгэх захирлын албан тушаалд дэвшүүлэн томилжээ. Өнгөрсөн тавдугаар сард Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмыг албан тушаалаас нь чөлөөлөхөө зарлаад байсан тус компанийн дараагийн удирдагч болох өндөр магадлалтай эрхмүүдийн тоонд Саймон Троттоос гадна Арилжаа хариуцсан захирал Баатарын Болд, Хөнгөн цагааны группийн захирал Жером Пекресс нар нэрлэгдэж байсан юм.

    Өдгөө 50 настай Саймон Тротт нь компанийн хамгийн том, хамгийн өндөр ашигтай уурхайнуудын үйл ажиллагааг хариуцаж буй. Өмнө нь тэрбээр Австрали дахь Пилбарагийн уурхайн ажиллагааг сэргээхэд гол үүрэгтэй оролцсоны сацуу компанийн худалдаа, арилжааны үйл ажиллагааг толгойлж байхдаа БНХАУ зэрэг гол худалдан авагч орнуудтай харилцаагаа ойртуулахад төвлөрч байв.

    Rio Tinto-ийн томоохон шинэ төслүүд хөдөлж, тайлан тэнцэл нь дээрдэж, дотоод соёл нь сайжирсан таатай цаг үед Саймон Тротт албан тушаалаа авахаар болж байна. Компанийн одоогийн стратегийг тогтвортой үргэлжлүүлэхийн зэрэгцээ хэт нарийн төвөгтэй болсон бизнесийн үйл ажиллагааг хялбаршуулж, шаардлагагүй зардлуудыг танаж, Австрали, Монгол, АНУ дахь уурхайнуудын үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах зэрэг нь түүний эхний ажлууд байхаар байна. 

    "Томоохон сорилт тулгарсан цаг үед Саймон манай төмрийн хүдрийн бизнесийг хариуцаж, компанийн соёлыг эргэн босгох, гадаад харилцааг бэхжүүлэх, компанийг өсөлтийн замд оруулахад тэргүүлэх үүрэгтэй оролцсон юм" хэмээн Rio Tinto-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Доминик Бартон мэдэгдэлдээ онцолжээ. Шинэ Гүйцэтгэх захирал наймдугаар сарын 25-нд албан тушаалаа хүлээн авах аж.

    Cэтгэгдэл бичих