logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Labubu"-ийн халуурлын нөлөөгөөр ашиг нь 350 хувиар өснө гэж Pop Mart тооцоолжээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 07 сарын 17 17:03
    178
    Эхний хагас жилд ашгийн хэмжээ нь багадаа 350 хувь, орлого нь 200 хувиар өссөн байх урьдчилсан тооцоо гаргасан байна.

    БНХАУ-ын тоглоом үйлдвэрлэгч Pop Mart компани дэлхийг байлдан дагуулж буй "Labubu" чихмэл хүүхэлдэйн ачаар энэ оны эхний хагаст орлого нь гурав дахин, цэвэр ашиг нь 350 хувиар өсөх төсөөлөлтэй байгааг мэдээлжээ.

    Урт чихтэй, арзгар шүдтэй “Labubu” хэмээх чихмэл хүүхэлдэй Blackpink хамтлагийн Lisa, дуучин Рианна зэрэг алдартнуудын эхлүүлсэн сошиал давлагаагаар дэлхийд алдаршиж, өдгөө бараг лангуун дээр гарсан даруйдаа зарагдаж дуусдаг болоод буй. Өнгөрсөн сард  тус хүүхэлдэйний хүн шиг том хэмжээтэй хувилбар нь Бээжин дэх дуудлага худалдаанд 150 мянган ам.доллароор зарагдсан юм.

    Зургаадугаар сарын 30-наар дууссан эхний хагас жилд ашгийн хэмжээ нь багадаа 350 хувь, орлого нь 200 хувиар өссөн байх урьдчилсан тооцоо гаргасан бөгөөд тайланд хугацаанд өртгийн оновчлол, зардлын хяналт хийснээр ашигт ажиллагаа нь сайжрахад мөн дэм болсныг Pop Mart мэдээлсэн байна. 

    Labubu хүүхэлдэй Pop Mart-ийг 40 тэрбум ам.долларын үнэлгээтэй компани болгоод зогсохгүй Хонконгийн биржид бүртгэлтэй хувьцааны ханш нь сүүлийн нэг жилийн хугацаанд 588 хувиар өсөхөд гол түлхэц болжээ.

    Cэтгэгдэл бичих