
Зургийг: Bloomberg
БНХАУ-ын эрх баригч Коммунист намын гишүүдийн тоо 100 саяын босгыг давсан ч өсөлт нь гурав дахь жилдээ дараалан удааширсан байна. Бээжингийн эрх баригчид намын өргөжин тэлэлтийг сааруулах бодлого багагүй хугацаанд баримталж буй нь үүнд нөлөөлжээ.
2024 оны эцсийн байдлаар Коммунист намын батлахтай гишүүдийн тоо 100.27 сая байсан нь өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар өссөн үзүүлэлт болохыг ХКН-ын Зохион байгуулалтын хэлтсийн танилцуулсан статистик харуулж байна. Харьцуулбал 2023 онд өсөлт 1.2 хувь, 2022 онд 1.4 хувь, 2021 онд 3.7 хувь байжээ.
БНХАУ-ын Ерөнхийлөгч, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2012 онд албан тушаалаа хүлээн авахдаа намын өргөжин тэлэлтийн бодлогод тооноос илүү чанар гэсэн зарчим баримтлахаа илэрхийлж, гишүүдийн өсөлтийг "дорвитой хянах" шаардлага тавьж байлаа. Түүнээс хойш Ши Жиньпиний "цэвэрлэгээ"-нд өртсөн өндөр түвшний албан тушаалтны тоо хэдэн зуугаар, доогуур түвшний албан хаагчдын тоо олон саяар хэмжигдэж байна.
Сүүлийн байдлаар ХКН хүсэлт өгсөн нийт иргэдийн ердөө 10 хувь орчмыг шинэ гишүүнээр элсүүлж байсан нь АНУ-ын Ivy League-ийн их сургуулиудын элсэлтийн босготой бараг дүйцэх үзүүлэлт аж.