logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Fitch Ratings” агентлаг “Mongolian Mining Corporation”-ийн зээлжих зэрэглэлийг "B+" түвшинд хэвээр хадгаллаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 08 сарын 25 15:25
    218

    Зургийг: MMC

    Fitch Ratings: “Mongolian Mining Corporation”-ийн ашгийн маржин энэ онд 36 хувь болж буурахаар байна

    Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-ийн зээлжих зэрэглэлийг “Fitch Ratings” агентлаг “B+” түвшинд хэвээр хадгалж, төлөвийг нь “Тогтвортой” гэж үзлээ. Мөн тус компанийн 2030 онд хугацаа нь дуусах бондын зэрэглэлийг нь хэвээр үлдээсэн байна.

    Хэдий тийм боловч нүүрсний үнэ өнгөрсөн онтой харьцуулахад огцом буурсан нь “Mongolian Mining Corporation”-ийн 2025 оны эхний хагас жилийн ашиг эрс буурахад нөлөөлсөн байх төлөвтэй гэж анхааруулжээ.

    Харин оны хоёрдугаар хагасаас нүүрсний үнэ сэргэж, тус компанийн хөрөнгө оруулсан “Erdene Resource Development”-ийн алтны төслийн олборлолт эхлэхээр байгаа тул ашиг нь бага зэрэг сэргэх төлөвтэй гэж мэдэгдсэн байна.

    Мөн “Mongolian Mining Corporation” компанийн 2024 онд 47 хувьтай байсан ашгийн маржин энэ онд 36 хувь болж буурахаар байгааг “Fitch Ratings”-ийн шинжээчид тооцоолжээ. Харин 2026-2027 онд 40 хувиас бага түвшинд хадгалагдана гэж таамаглаж байна.

    Үүнд нүүрсний үнэ болон тус компанийн борлуулалт дорвитой сэргэхээргүй байгаа нь нөлөөлнө гэж үзэж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих