logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Mongolian Mining Corporation”-ийн орлого $346.6 сая болж, өмнөх оны үеэс 35.9 хувиар буурав
    Нийтэлсэн огноо: 2025 оны 08 сарын 29 10:00
    338

    Зургийг: Brent Lewin/Bloomberg

    “Mongolian Mining Corporation” компанийн хувьцааны ханш дөрөвдүгээр сараас хойш бүх уналтаа нөхөж, 92 гаруй хувиар өсөөд байна

    Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компани 2025 оны эхний хагас жилд 346.6 сая ам.долларын орлоготой ажилласнаа тайлагналаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 35.9 хувиар буурсан үзүүлэлт болж байна.

    Тайлант хугацаанд тус компани 4.2 сая тонн нүүрсний бүтээгдэхүүн борлуулснаа мэдээллээ. Энэ нь 2024 оны мөн үетэй ойролцоо дүн болсон ч нүүрсний үнэ буурсан нь борлуулалтын орлого нь агшихад нөлөөлснийг тодотгожээ.

    Оны эхний хагас жилд нүүрсний зах зээл сул байсан ч III улирлаас эхлээд нөхцөл байдал дээрдэж эхэлснийг тайланд онцолсон байна. Мөн “Баянхөндий” төслийн алтны олборлолт эхлэх дөхсөн зэрэгтэй холбоотойгоор тус компанийн хэтийн төсөөлөл эерэг байгааг дурджээ.

    MMC-GFX.jpg

    “Mongolian Mining Corporation”-ийн хөрөнгө оруулсан “Erdene Resource Development” компани “Баянхөндий” төслөөсөө энэ оны III улиралд багтаан анхны алтаа олборлохоор зорьж буй юм.

    “Mongolian Mining Corporation”-ийн хувьд бизнесийн портфель болон орлогын эх үүсвэрээ үргэлжлүүлэн төрөлжүүлэхэд анхаарч ажиллахаа тодотгож байна.

    Тус компанийн хувьцааны ханш оны эхний улиралд эрс буураад байсан бол энэ оны дөрөвдүгээр сараас хойш бүх уналтаа нөхөж, 92 гаруй хувиар өсөөд байгаа юм.

    Cэтгэгдэл бичих