logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Orbminco” компани “Kincora Copper”-оос "Хүрэл үнэг" төслийг нь авах хэлцлээ орхилоо
    Нийтэлсэн огноо: 2025 оны 09 сарын 22 14:35
    385

    Зургийг: Kincora Copper

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Kincora Copper” компани Монголд байрлах зэс, алтны төслөө хадгалж үлдэхээр болсноо зарлалаа. Тухайлбал: өнгөрсөн есдүгээр сард “Kincora Copper”-ийн эзэмшилд байсан зэс, алтны “Хүрэл үнэг” төслийг худалдан авахаар тохиролцоод байсан “Orbminco” компани хэлцлээсээ ухарсан байна.

    Улмаар “Kincora Copper” компани бие даан хайгуулын ажлаа үргэлжлүүлэх эсвэл гуравдагч хөрөнгө оруулагч татах зэрэг сонголтуудтай үлдэж байгаагаа мэдэгджээ. Түүнчлэн нэмүү өртөг шингэсэн үйл ажиллагаагаа нэмэгдүүлж, "Хүрэл үнэг" төсөлдөө нэмж нэг лиценз эзэмших сонирхолтой байгаагаа дурдсан байна.

    Австралийн алтны төслийн хайгуулдаа бүрэн төвлөрөх зорилгоор хэлцлээ цуцалсан “Orbminco” компанийн хувьцааны ханш энэ мэдээллийн дараа 20 гаруй хувиар унасан байна.

    Cэтгэгдэл бичих