logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    Орон сууцны түрээсийн үнэ бага орлоготой өрхүүдийн орлогоос 250 хувиар өндөр байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 09 11:00
    235

    Зургийг: С.Батсайхан

    Хоёр өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ Х сарын байдлаар 2.02 сая төгрөг байна

    Улаанбаатар хотын орлого багатай өрхүүдийн хувьд түрээсийн орон сууцны үнэ өрхийн орлогоос 250 орчим хувиар өндөр байгааг “Барилга.МН”-ийн шинэ тайланд дурдсан байна. Мөн түрээсийн орон сууцны үнийн хэт туйлширсан байдалд зохицуулалт хийх шаардлагатай байгааг онцолжээ.

    9-7.JPG

    Судалгаанд дурдсанаар өрхийн дундаж бодит орлого 1.9 сая төгрөг байгаа бөгөөд түрээсийн орон сууцны үнэ, өрхийн орлоготой харьцуулахад харьцангуй өндөр гэж дүгнэсэн байна. Тухайлбал:  дээрх судалгаанд Хан-Уул дүүрэгт түрээсийн орон сууцны үнэ дунджаар 3.18 сая төгрөг гэж тооцоолсон нь орон сууц түрээсийн үнэ хамгийн өндөр дүүргээр нэрлэгдэж байна.

    9-8.JPG

    Харин Сонгинохайрхан дүүрэгт орон сууцны түрээсийн хамгийн хямд байгаа аж. Тус дүүрэгт түрээсийн орон сууцны дундаж үнэ 1.48 сая төгрөг байна. Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай  түрээсийн орон сууцны дийлэнх нь тавилгагүй, хуучны орон сууц бөгөөд байршлын хувьд хотын төвөөс зайтай нь үнэ хямд байх гол шалтгаан болж буй.

    Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр аравдугаар сарын байдлаар нийслэлд нэг өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.4 сая төгрөг, хоёр өрөө байрных 2.02 сая төгрөг, гурван өрөө байрных 3.05 сая төгрөг байна.

    Cэтгэгдэл бичих