logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Он гарсаар ҮЦК-иуд ₮23.7 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж, дээд түвшинд хүрээд байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 09 14:40
    205

    Зургийг: С.Батсайхан

    Хөрөнгийн зах зээлд гарч буй өрийн хэрэгсэл эрс нэмэгдэж, үнэт цаасны компаниудын орлого нэмэгджээ

    Үнэт цаасны компаниуд хамгийн ашигтай жилээ үдэх төлөвтэй байна. Санхүүгийн зохицуулах хорооны III улирлын зах зээлийн тоймд үнэт цаасны компаниуд 23.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласныг мэдээлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 29.5 хувиар өссөн үзүүлэлт болж буй бөгөөд сүүлийн хоёр жилд 15 дахин өссөн байна.

    Сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгийн зах зээл дэх үнэт цаас гаргалт эрчимжиж, Үнэт цаасны компаниудын ашигт ажиллагаа эрс нэмэгдсэн юм. Компаниуд олон нийтэд хувьцаагаа санал болгож, нээлттэй болон хаалттай зах зээлд өрийн хэрэгсэл гаргалт оргил түвшинд хүрсэн. Ингэснээр орлогын хамгийн том хэсгийг бүрдүүлдэг брокерын үйл ажиллагаа нэлээд тэлжээ. Тухайлбал: нийт үнэт цаасны арилжааны дүн 2022 онтой харьцуулахад 2.5 дахин нэмэгдэж, энэ оны эхний гурван улирлын байдлаар 847.8 тэрбум төгрөг хүрсэн байна.

    2025 оны байдлаар хөрөнгийн зах зээлийн ерөнхий төлөв байдал өмнөх онтой харьцуулахад бага зэрэг удааширсан дүр зурагтай байгаа ч тухайн салбарт үйлчилгээ үзүүлэгч компаниудын ашиг дээд түвшинд хүрчээ.

    Cэтгэгдэл бичих