logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    "Morgan Stanley" компани "Tesla"-ийг тэнгэрт тулсан үнэлгээтэй гэж үзэн зэрэглэл буурууллаа
    Matthew Griffin
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 09 16:00
    210

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    (Bloomberg) -- “Morgan Stanley” хөрөнгө оруулалтын банкнаас “Tesla”-ийн хувьцааны зэрэглэлийг  2023 оны зургааугаар сараас хойш анх удаа буурууллаа.

    Илон Маск “Tesla”-ийг өргөжүүлж робот хөгжүүлэлт, хиймэл оюунд төвлөрсөн компани болгохоор эрмэлзэж буй. Харин цахилгаан автомашин үйлдвэрлэгч тус компанийн хувьцааны үнэд эдгээр бизнес нь аль хэдийн шингэсэн учир “бүрэн үнэлгээндээ” байгаа гэж “Morgan Stanley” үзэж байна.

    Тиймээс тус банк компанийн хувьцааны зэрэглэлийг бууруулж, “худалдан авах” бус “хадгалж байх” түвшинд шилжүүлжээ.

    TESLA.png

    “Tesla”-ийн хувьцааны ханш ашгийн харьцаа нь ирэх 12 сарын ашгийн төсөөллөөс 210 дахин өндөр байна. Ингэснээр харьцаа нь 220 дахин өндөр байгаа “Warner Brothers. Discovery”-ийн араас “S&P 500 Index”-д бүртгэлтэй хоёр дахь хамгийн үнэтэй хувьцаанд тооцогдож байна.

    Cэтгэгдэл бичих