logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Батбуян
    Японд 2025 онд хийгдсэн нийт IPO $8 тэрбум дөхөж, сүүлийн 7 жилийн дээд түвшинд хүрэв
    Yasutaka Tamura
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 10 12:10
    45

    Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg

    .

    (Bloomberg) -- 2025 онд Японы хөрөнгийн зах зээлд IPO-өөр татан төвлөрүүлсэн нийт хөрөнгө 1.2 их наяд иен буюу 7.7 тэрбум ам.доллар хүрсэн нь сүүлийн долоон жилийн дээд түвшинд тооцогдож байна. Тухайлбал: “JX Advanced Metals” болон “SBI Shinsei” зэрэг Японы томоохон компани IPO хийж,  олон тэрбум ам.долларын хувьцаагаа анхдагч зах зээлд санал болгосныг онцолж болохоор байгаа юм.

    Мөн Японы алдарт зохион бүтээгч Нигогийн “Human Made” брэнд, “Orion Breweries” зэрэг компанийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалга нийлүүлэлтээсээ 60 дахин давсан тохиолдол ч гарчээ.

    JAPAN-IPO-GFX.png

    Энэ он гарсаар Японы хөрөнгийн захын жишиг  “Topix” индекс дээд түвшнээ шинэчлээд байгаа бөгөөд хувьцааны зах зээлийг чиглэх хөрөнгө оруулагчдын эрэлт тасрахгүй байна.

    Япон төдийгүй БНЭУ, Хонконг мэтчилэн Ази даяар IPO эрчимжих давлагаа өрнөж, шинэ дээд үзүүлэлтэд  хүрсээр байна.

    Cэтгэгдэл бичих