logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    “SpaceX” ирэх онд IPO хийж, $30 тэрбумыг татан төвлөрүүлэхийг зорьж байна
    Ed Ludlow, Eric Johnson
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 10 14:20
    136

    Зургийг: Alisha Jucevic/Bloomberg

    “SpaceX” зах зээлийн үнэлгээгээ 1.5 их наяд ам.доллар хүргэхийг зорьж буй

    (Bloomberg) --  “SpaceX” компани IPO хийж, 30 гаруй тэрбум ам.доллар татан төвлөрүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн гэж ойрын эх сурвалж мэдээллээ. Энэ нь бүх цаг үеийн хамгийн өндөр дүнтэй IPO-д тооцогдохоор байгаа юм. Тухайлбал: тус компани IPO хийж зах зээлийн үнэлгээгээ ойролцоогоор 1.5 их наяд ам.доллар хүргэхийг зорьж буйгаа мэдээлсэн байна.

    “SpaceX”-ийн IPO амжилттай болбол “Saudi Aramco” компани 2019 онд олон нийтэд нээлттэй болж, 29 тэрбум ам.доллар татан төвлөрүүлж байсан дээд амжилтыг эвдэхээр байгаа аж.  

    “SpaceX”-ийн удирдлагууд 2026 оны дунд үеэс, 2026 оны эцэс хүртэл компаниа олон нийтэд нээлттэй болгох ажлыг зохион байгуулж эцэслэхийг зорьж байна гэж ойрын эх сурвалж мэдээлсэн байна.

    Мөн “IPO-ийн хугацаа зах зээлийн нөхцөл байдал болон бусад хүчин зүйлээс хамааран өөрчлөгдөж болно. 2027 он хүртэл ч үргэлжилж магадгүй” гэж тодотгожээ.

    Харин “SpaceX” компанийн зүгээс тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.

    Мягмар гарагт энэхүү мэдээлэл гарсны дараа салбарын компаниудын хувьцааны ханш өсөлттэй байлаа.  “SpaceX”-д спектрийн лиценз зарахаар тохиролцсон “Echosta.”-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн Хөрөнгийн биржид 12 хүртэлх хувиар өсөж, өдрийн дээд амжилтаа тогтоолоо. Мөн “Rocket Lab”-ийн хувьцааны ханш 4.3 хувь хүртэл өссөн хөдөлгөөнтэй байна.

    Илон Маск болон компанийн захирлуудын зөвлөл IPO хийх, хөрөнгө оруулалт татах төлөвлөгөөг боловсруулаад байгаа аж. Үүнд гол албан тушаалтнуудыг ажилд авах, хөрөнгөө хэрхэн зарцуулах талаар багтаасан гэж эх сурвалж мэдээлжээ. Тус компани сүүлийн өдрүүдэд хаалттай хувьцаа эзэмшилдээ өөрчлөлт оруулсан гэж мөн дурдсан байна.

    “SpaceX” 2025 онд ойролцоогоор 15 тэрбум ам.долларын орлоготой ажиллах төлөвтэй байгаа бол 2026 онд орлого нь 22-24 тэрбум ам.доллар болж өсөх төлөвтэй байгаа аж.  Борлуулалтын дийлэнх хэсгийг “Starlink” бүрдүүлж буйг мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих