logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    “Оюу Толгой” ХХК: Сонсгол тэнцвэртэй, асуудлын голыг тогтооход зорьсон эсэх нь эргэлзээтэй байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 10 15:15
    82

    Зургийг: parliament.mn

    “Оюу Толгой” ХХК: Компанийн төлөөлөл, гэрчүүдэд асуултад хариулах ижил нөхцөл олгоогүй

    “Оюу Толгой” ХХК Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголтой холбоотойгоор түр хорооны дарга О.Батнайрамдалд албан ёсны хүсэлт хүргүүлсэн байна. 

    “Оюутолгойн Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголын эхний өдрийн үйл явцыг харахад тэнцвэртэй,  дэгийн дүрэм журам тэгш үйлчилсэн, үнэн зөв, асуудлын голыг тогтооход зорьж байгаа гэж үзэхэд эргэлзээ төрж байна” гэж “Оюу Толгой” ХХК мэдэгдлээ.

    Энэ хүрээнд дараах үндсэн гурван үндэслэлийг Хянан шалгах түр хорооны даргалагчид ирүүлсэн байна.

    • Нэгдүгээрт, Гэрчийн хариулах хугацаанд тэгш бус хандсан гэж компанийн зүгээс үзэж байна. Тодруулбал: гэрчүүдэд ялгавартай хандаж, зарим гэрчүүдэд хугацаа хэтрүүлэн ярих, сэдвээс хальсан тайлбар хийх боломж олгосон. “Оюу Толгой” ХХК-ийн төлөөлөл болон гэрчүүдэд асуултад бүрэн хариулах ижил нөхцөл олгогдоогүй, хугацааг хязгаарласан. Мөн гадаадын иргэний хувьд орчуулгын шаардлагыг үл харгалзан бусад гэрчийн адил хугацаа олгосноор хариулах хугацааг тэн хагасалж, гэрчийн эрхийг зөрчсөн гэж үзсэн байна.
    • Хоёрдугаарт, Шинжээчийн дүгнэлтэд сонсголын явцад хариу тайлбар өгөх, тодруулга хийх боломж олгоогүй. Ийм нөхцөлд түр хороо бүрэн бус мэдээлэлд үндэслэн дүгнэлт гаргах эрсдэлтэй байгаа нь “Оюу Толгой” ХХК болон бусад аж ахуйн нэгжүүдийн эрхийг зөрчихөөр байгааг онцоллоо.
    • Гуравдугаарт, Сонсголын үеэр түр хорооны гишүүд, шинжээчид удаа дараа байгууллагын нууцад авсан мэдээллийг түр хороонд өгөөгүй тул түр хороо ажлаа хийж чадаагүй гэсэн ташаа мэдээлэл өгсөн гэж мэдэгдсэн байна.

    “Оюу Толгой” ХХК-ийн зүгээс шаардсан бүх материалыг өгсөн бөгөөд хэрэв нууц мэдээллээр сонсгол хийх бол хаалттай хэлбэрээр зохион байгуулах боломжтой гэдгийг мэдэгдэлдээ дурджээ. Тиймээс холбогдох асуудлуудаар бодитой, тэнцвэртэй ойлголт бүрдүүлэх, сонсголын үеэр тайлбар хийх боломжоор эн тэнцүү хангаж өгөх зэрэг хүсэлтүүд тавьсан байна.

    Cэтгэгдэл бичих