
Зургийг: Paul Ariano/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар өссөнийг Үндэсний статистикийн товчоо нь мэдээллээ. Энэ нь 2025 оны хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болов. Хэдий тийм боловч хоол хүнс, эрчим хүчний бүлгийг хасаж тооцсон суурь инфляц 1.2 хувь хэвээр байна.
11 дүгээр сард алтан эдлэлийн үнэ өмнөх оны мөн үеэс 58.4 хувиар өссөн нь инфляцад гол жин дарж буйг тус улсын Статистикийн товчоо мэдээлжээ. Үүнтэй харьцуулахад аравдугаар сард 50.3 хувиар өсөж байсан юм.
Харин БНХАУ-ын үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар буурснаар дефляци 38 дахь сардаа үргэлжилж байна. Үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралаас гадна хэрэглэгчдийн эрэлт тааруу байгаагаас тус улсад цар тахлын сүүл үеэс хойш дефляци нүүрлээд байгаа юм.
БНХАУ-ын Засгийн газар үнийн хэт өрсөлдөөнийг хязгаарлах бодлого баримтлахаа амласан ч хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн өсөлт сул байгаагаас ахиц удаан байна.