logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Бадмаараг
    Зэсийн үнийн өсөлт үргэлжилсээр анх удаа тонн нь $13,000 давлаа
    Jack Farchy, Jack Ryan
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 07 08:45
    289

    Зургийг: Dhiraj Singh/Bloomberg

    Зэсийн үнэ 2025 оны 11 дүгээр сарын дунд үеэс хойш 20 гаруй хувиар өсөөд байна

    (Bloomberg) -- Хэдхэн хоногийн өмнө тонн нь 12 мянган ам.доллар хүрч байсан зэсийн үнэ үргэлжлэн өссөөр мягмар гарагт Лондоны Металлын биржид түүхэндээ анх удаа 13 мянган ам.долларын босго давлаа.

    Лондоны Металлын биржид даваа гарагт дөрвөн хувиар өссөний дараа мягмар гарагт дахин 1.5 хүртэлх хувиар өссөнөөр тонн нь 13,187 ам.доллар хүрсэн байна. Ингэснээр зэсийн үнэ өнгөрсөн оны 11 дүгээр сарын дунд үеэс хойш 20 гаруй хувиар өсөөд байна.

    unnamed.jpg

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зэсийн импортод тариф тогтоох болгоомжлол оршсоор байгаа тул арилжаалагчид АНУ-д зэс нийлүүлэхээр яарч, үнэд нь дэмжлэг болж буй.

    Мөн АНУ дахь зэсийн үнэ Лондоны бирж дэх үнээс байнга дээгүүр байхад энэ нь нөлөөлж байна.

    “АНУ-д нөөц бүрдүүлэлт түүхэн дээд хэмжээгээр өсөж буй нь олон улс дахь зэсийн үнийн хөдөлгүүр хэвээр байна” хэмээн “BMO Capital Markets”-ийн таваарын шинжээч Хелен Амос онцолжээ.

    Cэтгэгдэл бичих