
Зургийг: Betty Laura Zapata/Bloomberg
(Bloomberg) -- Венесуэлийн газрын тосыг АНУ хяналтдаа авснаас хойш “Trafigura Group” тус улсаас анхныхаа тээвэрлэлтийг хийхээр бэлтгэж байна.
“Trafigura Group” болон “Vitol Group” урьдчилсан байдлаар АНУ-ын Сангийн яамнаас Венесуэл улсын газрын тосыг борлуулах эрхээ авсан аж. Арилжаа нь даваа гарагт эхлэх товтой байгаа бөгөөд АНУ дахь боловсруулах үйлдвэрүүдэд саналаа хүргүүлж эхэлсэн байна.
Венесуэл улсаас 2.8 тэрбум ам.доллароор үнэлэгдэх 50 сая баррель газрын тосыг АНУ-д нийлүүлнэ гэж Дональд Трамп мэдэгдэж байсан юм.
“Trafigura Group”-ийн Гүйцэтгэх захирал Ричард Холтум энэ долоо хоногт газрын тос тээвэрлэсэн хөлөг онгоцнууд АНУ-д ирэхээр хүлээгдэж буйг өнгөрсөн баасан гарагт болсон уулзалтын үеэр дурджээ.