
Зургийг: Chan Long Hei/Bloomberg
(Bloomberg) – БНХАУ-ын хиймэл оюуны компаниудын дунд хөрөнгө татан төвлөрүүлэх өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед хагас дамжуулагч хөгжүүлэгч “OmniVision” компани Хонконгийн биржид хувьцаагаа давхар бүртгүүлэхээр төлөвлөж байна.
Шанхайн биржид бүртгэлтэй тус компани 4.8 тэрбум хонконг доллар буюу 616 сая ам.доллар татан төвлөрүүлснийхээ дараа Хонконгийн биржид хувьцаагаа арилжаалж эхлэхээр байгаа аж. Нэгж хувьцааг нь 104.8 хонконг доллароор үнэлэхээр тогтжээ.
Баасан гарагт урьдчилсан зах зээлийн арилжаанд тус компанийн хувьцааны ханш 43 хүртэлх хувиар өссөн байна.
“Trendforce” судалгааны байгууллагын 2025 оны тайланд дурдсанаар “OmniVision” нь 2024 онд “Nvidia” зэрэг томоохон компаниудын хамтаар дэлхийн “Топ 10” чип дизайнерын жагсаалтад багтжээ.