logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Жером Пауэллийг шүүхэд дуудсан гэх мэдээллийн дараа ам.долларын ханш гурван 7 хоногийн дээд дүнгээр сулрав
    Richard Henderson, Winnie Hsu
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 12 16:15
    329

    Зургийг: Dario Pignatelli/Bloomberg

    Жером Пауэлл: Холбооны Нөөцийн банк гэрчийн мэдүүлэг болон бусад мэдээллээр дамжуулан Конгрессыг засварын ажилтай холбоотой бүх мэдээллээр хангаж ажилласан

    (Bloomberg) --  Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэллд эрүүгийн хэрэг үүсгэж болзошгүй байгаа талаар мэдээлсний дараа АНУ-ын хувьцаанууд болон ам.долларын ханш сулрав. АНУ-ын Төв банкны бие даасан, хараат бус байдал эргэн зах зээлийн анхаарлын төвд орсон хэрэг боллоо. Тухайлбал: “Bloomberg Dollar Spot Index” 0.2 хувиар буурч, сүүлийн гурван долоо хоногийн хамгийн огцом дүнгээр суларсан хөдөлгөөн гараад байна.

    Холбооны Нөөцийн банкны төв байрны засвартай холбоотойгоор тус улсын Хууль зүйн яамнаас эрүүгийн хэрэг үүсгэж, Жером Пауэллийг шүүхэд дуудсан гэж мэдээллээ. Энэхүү мэдээллийн дараа алтны үнэ хоёр хүртэлх хувиар өссөн бол эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог швейцар франкийн ханш мөн 0.5 хувиар чангарсан байна.

    Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Жером Пауэллийг шүүхэд дуудсан нь Төв банкны хараат бус байдалд нөлөөлөх гэсэн оролдлого биш" гэсэн байр суурь илэрхийлжээ.

    DOLLAR-GFX.png

    Жером Пауэллийн хувьд “Холбооны Нөөцийн банк гэрчийн мэдүүлэг болон бусад мэдээллээр дамжуулан Конгрессыг засварын ажилтай холбоотой бүх мэдээллээр хангаж ажилласан. Тиймээс энэ бол шалтаг төдий зүйл” гэж хэлсэн үгэндээ тодотгосон байна.

    АНУ-ын Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл

    “Өнгөрсөн баасан гарагт Хууль зүйн яам зургаадугаар сард Сенатын банкны хороонд миний өгсөн мэдүүлэгтэй холбоотой эрүүгийн яллах дүгнэлт үйлдэнэ гэж сүрдүүлэн, Холбооны Нөөцийн банканд шүүхэд дуудах хуудас ирүүлсэн. Миний тухайн үед өгсөн мэдүүлэг нь Холбооны нөөцийн банкны түүхэн барилгуудыг засварлах засварын төсөлтэй холбоотой байсан. Би АНУ-ын ардчилал, хууль дээдлэх ёс, хариуцлагатай байдлыг гүнээ хүндэтгэдэг. Холбооны нөөцийн банкны дарга гэлтгүй хэн ч хуулиас дээгүүр байх ёсгүй. Гэхдээ энэхүү урьд өмнө байгаагүй үйлдлийг Төв банкны хараат бус байдалд тулгарсан аюул заналхийлэл, дарамт тасралтгүй нэмэгдэж байгаагийн илрэл гэж авч үзэх нь зүйтэй. Энэ нь өнгөрсөн зургаадугаар сард өгсөн миний мэдүүлэг, эсвэл Холбооны Нөөцийн банкны барилгуудыг засварлахтай холбоотой асуудал биш юм. Конгрессын хяналт тавих үүргийн тухай ч биш.

    Холбооны Нөөцийн банк гэрчийн мэдүүлэг болон бусад олон нийтэд ил болгосон мэдээллээр дамжуулан Конгрессыг энэхүү засварын ажилтай холбоотой бүх мэдээллээр хангах тал дээр бүх хүчээ дайчилсан. Тиймээс энэ бол шалтаг төдий зүйл юм. Эрүүгийн хэрэг үүсгэнэ гэсэн заналхийлэл нь Холбооны нөөцийн банк Ерөнхийлөгчийн зааврыг дагахын оронд нийгэм, эдийн засагт хамгийн сайн тохирох шийдвэрийг гаргасны төлөө өгч байгаа үр дагавар юм. Энэ нь Холбооны Нөөцийн банк нотлох баримт, эдийн засгийн нөхцөл байдалд үндэслэн хүүгийн хэмжээг тогтоосоор байх эсэх, эсвэл мөнгөний бодлогыг улс төрийн дарамт шахалт эсвэл айлган сүрдүүлгээр чиглүүлдэг болох тухай асуудал юм.

    Би Холбооны Нөөцийн банканд дөрвөн өөр засаг захиргааны үед Бүгд найрамдахчууд болон Ардчилсан намын үед ажиллаж байсан. Бүх тохиолдолд би улс төрийн айдас, дэмжлэггүйгээр үүргээ гүйцэтгэж, үнийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх гэсэн зорилгодоо анхаарлаа төвлөрүүлсэн. Төрийн алба заримдаа дарамт, сүрдүүлгийн өмнө бат зогсохыг шаарддаг. Сенатын надад өгсөн ажил үүргийг шударгаар гүйцэтгэж, АНУ-ын ард түмэнд үйлчлэх амлалтаа үргэлжлүүлэн хийх болно” гэж мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих